Шатахууны 38 хоногийн нөөцтэй байна
2014/03/23
Зарим шатахуун түгээх станцууд АИ-92 түлш дууссан хэмээж худалдаалахгүй байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 97630 тонн шатахууны хангалттай нөөц байна. Тодруулбал улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд АИ 92- 34хоног, АИ80- 41 хоног, дизель түлш 40 хоногийн нөөцтэй байгааг эх сурвалж мэдээллээ.