Хүүхэд зодсон багшийг түр ажлаас нь чөлөөлжээ
2014/03/23
Өнгөрөгч долоо хоногт Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харьяа Энэрэл хүүхдийн асрамж хамгааллын төвийн багш хүмүүжигч хүүхдээ зодсон хэрэг гарсан. Хүүхдийн асрамжийн Энэрэл төвд одоогоор 5-18 насны 39 хүүхэд хүмүүжиж, багш ажилчид нийлсэн 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. Энэ мэдээллийн дагуу тус аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, багшийн ёс зүйн хорооны мэргэжилтэн, хууль зүйн мэргэжилтэн гэсэн салбар бүрийн бүрэлдэхүүнтэй шалгалтын баг гарч нөхцөл байдлыг газар дээр нь шалган ажиллажээ. Одоогоор хохирогч хүүхдийн биед ямар нэгэн хүнд гэмтэл учраагүй, биеийн байдал сайн, хэвийн байгаа гэдгийг Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэсээс мэдээлсэн. Харин ёс зүйн алдаа гаргаж, хүүхдийн биед хүрсэн багшийн хувьд шалгалтын комиссын нэгдсэн дүгнэлт гартал түр хугацаанд ажлаас чөлөөлөөд байгаа гэлээ.
Зочин · 2014/03/25
Хэн ч хэний ч хүүхдийг зодож болохгүй.
Зочин · 2014/03/24
Түр ажлаас нь чөлөөлсөн ю******, ажлаас нь түр чөлөөлсөн ю******? Түр ажиллаж байхдаа зодож байгаа юм чинь, бүр ажиллавал ******** юм байна. Ажлаас нь түр чөлөөлснөөс бүр чөлөөлж, хариуцлагад татсан нь дээр байлгүй
Зочин · 2014/03/24
Halagdaad l heden sar amarch bgaad neg gazar ochiisht. tegeed l dahiad l huuhed zodno
Зочин · 2014/03/24
юун түр вэ бүр халаад хариуцлагад татах хэрэгтэй