“Мунзуй” Г.Нямдорж цагдаагийн хаалга татлаа
2014/03/24
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Сүхбаатар дүүргийн 1 хороо DHL компанийн байранд хэсэг этгээдүүд покер тоглож байгаад баригдсан байна.
Мөрийтэй тоглож байсан этгээдүүдийн дунд “Мунзуй” хочит Г.Нямдорж нар байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Тэд өмнө нь гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан бөгөөд зарим нь нь ял шийтгэл эдлэж явсан ажээ. Тодруулбал “Мунзуй” хочит Г.Нямдорж нь “Центрпойнтын хэрэг”-ийн үеэр бусдын амь насанд халдахыг завдсанаар найман жилийн ялаар шийтгүүлж байжээ.
Цагдаагийн байгууллагаас сэжигтнүүдийн биед болон тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр дунд гарын сүх, хутга зэрэг хүйтэн мэс, мөрийтэй тоглоомын зориулалтын хясаа, цүнх сав суулга, их хэмжээний мөнгө зэргийг хураан авсан байна. Үүнээс гадна юу нь үл мэдэгдэх бодис хурааж авсан бөгөөд одоогоор үүнийг лабраторит шинжлүүлж байгаа юм байна.
Өдгөө энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа ажээ.
А.Баярмаа
Зочин · 2014/03/26
НОМТОЙГИЙН ЗАХИАЛГА Л БАЙГАА ДӨӨ
Зочин · 2014/03/25
neg muu hulgaichiig ingej od bolgoj baihaar ter baih ystoi gazar luu n hiichihmeer um,engiin chuluutei amidarlaar amidarch chadahgui gulug shuu dee.......udahgui baidag ruugaa yvah l baih daa end tend daldagnaj baigaad.....
Зочин · 2014/03/25
neg muu hulgaichiig ingej od bolgoj baihaar ter baih ystoi gazar luu n hiichihmeer um,engiin chuluutei amidarlaar amidarch chadahgui gulug shuu dee.......udahgui baidag ruugaa yvah l baih daa end tend daldagnaj baigaad.....
Зочин · 2014/03/25
Nomtoibayariin ybuulga bna daa
Зочин · 2014/03/25
бас бадамсүрэн агсан гишүүний хүү бадрах бүрнээ нар цуг тоглож байсан гээд баригдсан тэдний машинаас тэсрэх бөмбөг ак-47 С-30 зэрэг айхтар зэр ************ байсан байна
Зочин · 2014/03/25
цагдаагийнханд баяр хүргэе
Зочин · 2014/03/25
***rah burnee 2 hezech zasrahguim bn l doo hetsumaa oyungerel yu bodoj tiim ailiin ** banidta suunaa hairan saiha ***en