НДШ-тэй холбоотой заалт дээр хориг тавина
2019/11/19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийг батлаад байгаа билээ. 2020 онд нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөсөн бөгөөд үүний 10 их наядыг нь татвараас бүрдүүлнэ.
Харин 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж тооцоолсон. Төсөв батлагдсанаас хойш Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн таамаг байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөв, ялангуяа НДШ-тэй холбоотой заалтад хориг тавихаар болжээ. Энэ талаар өчигдөр ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувь дээр хориг тавихаар бэлтгэж байгаа.
25 болох гэж байгаа шимтгэлийг 23 дээр нь зогсоох талаар арга хэмжээ авна” гэлээ. Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Ерөнхийлөгч үнэн хэрэг дээрээ ОУВС-гийн хөтөлбөрт хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж санах хэрэгтэй.
2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйг мэдэж байгаа болов уу” гэсэн юм. Ямартай ч Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш есөн удаа хориг тавьсан байдаг. Тэгвэл 10 дахь хориг нь 2020 оны Төсвийн хуулийн нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой заалт болж байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2019/11/20
Улсад насаараа шимтгэл төлөөд амжиргааны доод түвшинд арай ядан хүрсэн тэтгэвэрт хүрч байхад НДШ-ИЙГ нэгч удаа төлж үзээгүй зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэсээр гаднаа машин сүрэгтэй хашаа хороондоо мал сүрэгтэй тарган биетэй торгон дээлтэй малчин гэгч тавхан сая төгрөг нэг удаа төлөөл бидний насаараа хэдэн арван удаа төлсөн таван сая төгрөгнөөс хуувалцаж тэтгэвэр толгоолгодог юм бэ? Энэ бол ЖИНХЭНЭ ПОПОР ЧИНЬ БИШ ҮҮ? МАЛЧИД ТЭТЭГЭВЭР ТОГТООЛГОХ НАС НЬ Ч ЗАЛУУ байхын тиймээс зөвхөн өөрийн төлөө ажиллаж байгаа малчдад тэтгэвэр олгодог хуулиа хүчингүй болго эсвэл бусадтайгаа адил шимтгэл төлдөг төлөөгүй нь нөхөн төлж байж тэтгэвэр тогтоолгодог болвол наад НДШ-ийн хуваарилалт чинь шудрага болох биш үү?
иргэн · 2019/11/19
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зардаг ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.
иргэн · 2019/11/19
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зардаг ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.