Урин дулаан цаг ирж буйтай холбогдон голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, мөсний зузаан  10-30 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байгаа юм байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар Хөвсгөл нуурын дээгүүр тээвэр хийх, автомашинаар явахыг хоригложээ.

Гэтэл Хөвсгөл нууран дээгүүр “Тоёота чейзер” маркийн автомашинтай гурван иргэн шөнө явж байгаад мөс цөмөрч осолдсон байна.

Осол болох үед гурвуулаа машинаас гарсан ч Хөвсгөл аймгийн Ханх сумын харъяат 38 настай Б осгож амиа алджээ.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-55 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Х.Даваа