"Оюутан-Цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилц
2014/03/25
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан- Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гаргалаа.
Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Мөн энэ захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргана.
Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг ажлуудыг хийнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хүснэгтээр танилцуулъя.
д/д | Хэрэгжүүлэх үйл ажиллагаа | Хугацаа | Хариуцах хүн |
1 | Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах |
3 дугаар сард | Дэд хурандаа Б.Баянмөнх |
2 | Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргах |
3 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб |
3 | “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах |
5 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб |
4 | “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх |
5 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб |
5 | Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутануудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах |
4-6 дугаар сард | БХИС |
6 | Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах |
6-8 дугаар сард | БХИС |
7 | “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах |
8 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб |