Д.Одбаяраас болж Солонгост байгаа Монголчууд "талхнаасаа салаад" дууслаа
2019/12/06
Монгол гэр бүл бүрийн аль нэг гишүүн нь Өмнөд Солонгос улсыг зорьж, хөдөлмөрлөж байсан гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Нэг хэсэг нь гэрээгээр явж, зарим нь гурван сарын визээр зорчиж, нөгөө хэсэг нь “харлаж” үлдсэн. Өнөөгийн байдлаар тус улсад 45 мянган иргэн ажиллаж, амьдарч байна.
Эдгээр хүний ард аав ээж, ах дүү, эхнэр хүүхэд зэргээр хамгийн багадаа 100 гаруй мянган хүн амь амьдралаа залгуулж буй. Гадаадад ажиллаж буй залуус бүгд л таван “цаас” цуглуулж амьдрал ахуйгаа тэтгэхийн төлөө хүнд хүчир ажилд нухалагдаж байна. Монгол эрчүүдийн ихэвчлэн хийдэг барилгын ажлын нэг өдрийн цалин дунджаар 100-120 мянган вон байдаг. Үүнийг төгрөгт шилжүүлбэл ганц өдөр 230-280 мянган төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Монголд хэчнээн өндөр боловсролтой байгаад ч хун бүр ийм хэмжээний цалин авч, гэр бүлээ тэжээж, үр хүүхдээ сайн сургуульд сургахад хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Иймээс Солонгост хөдөлмөрлөж буй залуус гэр бүл, цаашлаад улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэмээн зүй ёсоор үнэлүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, сүүлд “өгзөг” хоч авсан Д.Одбаярын тоомжиргүй үйлдпээс болж Солонгост ажиллаж, амьдардаг олон мянган залуус хүнд байдалд орох болжээ.
Солонгост эмэгтэй хүний эрхийг дээд зэргээр сахидаг. Эрэпгэй хүн гадуур цээж нүцгэн явж болохгүй. Мөн эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, өдөж хоргоох зэрэг бүгд хориотой. Ер нь түүхийн хуудсанд япончууд Солонгосыг эзлэн түрэмгийлж, охид хүүхнүү дийг зугаагаа гаргах хэрэгсэл болгож байсан тул одоо ч тус улсын ард түмэн япончуудад тааламжгүй ханддаг.
Энэ үндэстэнд тухайн үед хохирч, харийн хүний зугаа болж байсан эмэгтэйчүүдээ өмгөөлөх, түрэмгийлэгчдийг үзэн ядах сэтгэл байсаар байдаг. Гэтэл дарин дээр давс нэмнэ гэгчээр Д.Одбаяр солонгос бүсгүйн өгзөг базсан гэх хэрэгг унаж, торгууль хүлээснээс хойш солонгосчууд монгол хүмүүст ихээхэн таагүй хандах болжээ. Ялангуяа, үйлчилгээний байгууллагуудад энэ нь тод илэрч байгаа аж. Хоол захиалах, үсчин, дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд монгол хүн гэдгийг мэдээд дургүйцлээ илэрхийлэх, үйлчлэхээс татгалзах, сонсоогүй мэт царайлах зэрэг үйлдэл олноор гаргах болжээ. Ер нь Д.Одбаярын үйлдлээс болж монголчууд манай эмэгтэйчүүдийг доромжилсон гэх нийтлэг ойлголт сууж, энэ дургүйцлээ тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудад илэрхийлж байна. Хамгийн гол нь хууль бусаар ажиллаж байгаа монголчуудыг мэдээлэх, барьж өгөх хандлага нэмэгдэх болжээ. Солонгос улс ажиллах хүч хомс, ялангуяа, барилгын салбарт гадаадын ажиллах хүчин хүнд хүчир ажлыг нугалдаг тул хууль бусаар ажиллаж байгаа монгол иргэдийг цагаачлалын албандаа мэдээлдэггүй байсан. Өөрөөр хэлбэл, бидний ажлыг нугалж байгаа шүү гэх тодорхой хэмжээний ёс зүй үйлчилж байна гэсэн үг.
Хэрэв ийм ёс зүй байгаагүй бол ажил хийж байгаа монгол хүн харах юм бол ганц утас цохиод цагаачлалын албанд мэдэгдээд нэг сая воны шагнал аваад сууж байх болно. Гэвч Д.Одбаярын өгзөг базсан үйлдэлтэй холбоотойгоор монголчуудад таагүй хандаж, ховлох үзэгдэл газар авч байна.
Тус улсад ажиллаж амьдарч байгаа 45 мянган хүнээс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 7-8 мянган хүнээс бусад нь ажиллах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хууль ёсны дагуу оршин сууж байгаа ч 30 гаруй мянган хүн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гэдэг шалтгаанаар Монгол руу “ачигдах" вий гэсэн айдастай байдаг. Үүнийг Д.Одбаяр өгзөг атгасан ганц үйлдлээр улам дэвэргэж орхилоо.
Одоо энэ нэр хүндийг сэргээхгүй бол Солонгост ажиллаж гэр бүлээ тэжээж, улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа залуусын ирээдүй бүрхэг болов. Зарим нь эх оронгүй биш, нутагтаа хурээд ирнэ биз гэж хэлж болох юм. Гэхдээ 30-40 мянган хүнийг ажлын байраар хангах боломж манайд бүрэлдсэн үү. Мөн Солонгостой дүйх 8-9 сая төгрөгийн цалинг сар бүр өгөх боломжтой компани хэд вэ гэсэн асуулт гарна. Тиймээс солонгосчуудын хандлагыг эерэг болгож, монголчуудын нэр хүндийг сэргээх шаардлагатай байна. Д.Одбаяр уучлалт гуйна уу, яана. Ямар ч байсан энэ олон хүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодож, мөн хоёр орны найрсаг харилцааг харгалзан үзэж монголчуудын нэр хүндийг эргээд сэргээх хэрэгтэй байна. Ер нь энэ “тонтгор” нөхөр тоомжиргүй гаргасан үйлдлээс болж өчнөөн олон хүнийг талхнаас нь салгаж байгааг эрхбиш ухамсарласан биз ээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, ёс суртахууны ноён оргил байх ёстой хүн шүү дээ.
Б.ДОРЖ
sonin.mn
Zochin · 2019/12/08
Yasan hudal hvmvvs vee baidgaaraa l baigaa shvvdee bas solongoschuud mongolchuudiig ad vzsen gej hudlaa gvjirdej suuhaa bolidoo HARHnuudAa
dash · 2019/12/07
Ene Bugsbayaraa dald oruulaachee estoi shivshigtei umaa Bugs stan ch icheh nuurgui estoi u helehevdee Sta Bugsuu chi hunuu mal uu
Хүннү · 2019/12/06
Хэцүү байгаа бол хүрээд ирээчдээ. Бид чинь эндээ хэцүүл байна ТВ-р нэг дарга гарвал л айх юм аа. Бас ямар юмных нь хураамж, татварыг нэмсэн бол гэхээс л...Та нар тэнд “Одбаяруулаад” бид энд Батбаясгаландуулаад” Ямарч байсан ирэх сонгуулиар МАН-д саналаа өгөхгүй ээ хэцүү хүмүүс байна.
Зочин · 2019/12/06
Терд ажиллах хэрэггуй л баймаар монголын нэр хундийг унагасан нехрийг байлгах гэж дэмжээд байгаа хумуусийг ил болгох хэрэгтэй ес зуйгуй уйлдэл огцор
Зочин · 2019/12/06
Зочин · 2019/12/06
Энэ новшид монголын ард түмэн төр засаг өртөй юм уу ажилаас нь халаад явдаг газарлуу нь явуулаач ээ буруу нь нотлогдоод л торгуулаа биз дээ төрөөс төрсөн баян шүү шалгаач ээ
Зочин · 2019/12/06
solongoschuud chin hamgiin doroi yos zuitei hamgiin taaruu undesten grj delhiid huleen zuvshuurugddug humuus sh tee, yun surtei yum bee, bolij uz. ed mongol huuhnuudiig yadag bilee , chi medne shuu dee, bolij uz
Пяхлуу Одбаяр · 2019/12/06
Энэ нэг пяхлуугаас болж их доромжлуулах болж дээ