ГССҮТ-ийн даргын төлөө тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар сонгон шалгаруулалтад орсон юм. Ингээд сонгон шалгаруулалтын шалгуурыг Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван хангаж, ГССҮТ-ийн захирлаар ажиллахаар томилогдсон.

Тэгвэл  А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр шинэ албанаасаа татгалзжээ. Тэрбээр энэ сарын 25-нд буюу өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан ГССҮТ-ийн даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзах хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр ажлаас татгалзах шалтгаанаа тэрбээр ар гэрийн гачигдалтай холбон тайлбарласан тухай Эрүүл мэндийн сайд өнөөдөр Засгийн газрын 11-11 төвд ажиллах үеэрээ хэлсэн юм.

ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаярын тухайд сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн, тиймээс ГССҮТ-д ажиллахгүй байгаа, гагцхүү тамга, тэмдэг хүлээлцэх ёстой аж. Гэтэл А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаас татгалзсан тул ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулах юм. Тэр хүртэл тус төвийн үйл ажиллагааг орлогч дарга хариуцан ажиллана.

Х.Даваа