“Тавантолгой түлш”-ийн худалдан авалтыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн үү
2019/12/20
Хотын утаа харагдах байдлын хувьд багассан. Гэхдээ идэр ес эхлээгүй, ид хүйтрээгүй байна. Тэгэхээр утаа хэрхсэнийг шалгах хугацаа нэлээд бий гэсэн үг.
Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газар хотын утааг бууруулахаар дорвитой арга хэмжээ авч ажилласан. Зардал ч их гаргасан. Уг ажлыг гардан хийж буй “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, түүгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэн хотын иргэдэд хүргэж буй юм.
Тэгвэл сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг “Тавантолгой түлш” ХХК-ийн худалдан авалтын үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татаад эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш”-ийн хэмээх томоохон хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэллээ гэсэн мэдээлэл бидэнд ирэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсанаас хойшх хоёр жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардагдах техник тоног төхөөрөмж, барилга байгууламж, үйлдвэрлэлийн зардал зэрэгт 400 шахам тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Харин энэхүү худалдан авалтынх нь үйл ажиллагаанд албан тушаалтнуудын нөлөө, “шахаа” ихээхэн орсон байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Уг асуудалд нэлээд олон албан тушаалтан нэр холбогдсон байна.
Энэ талаар ЦЕГ, АТГ-аас тодруулахад Хэвлэлийн албаных нь нөхдүүд “…Ийм хэрэг албан ёсоор шалгаагүй” гэсэн ижил хариултыг өгч байна.
Гэхдээ баттай эх сурвалж дээрх мэдээллийг үгүйсгэхгүй байгаа юм. Юутай ч эрх баригч МАН-ын том жижиг дарга нарын орооцолдсон “Тавантолгой түлш”-ийн гэх нэг хэрэг мандав бололтой. Энэ талаар бид сурвалжлан хүргэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.20 БААСАН №252 (6219)
Зочин · 2019/12/21
Хэнчбиш · 2019/12/20
Эрдэмтэд хувийн хэвшилтэй хамтран эх орны түүхийй эдээр шинэ төрлиййн барьцалдуулагч бүтээсэнтэй Цэрэнбат сайд газэр дээр нь танилцсан гэсэн Ажил хэрэг болох уолоогүй юм байх даа
Зочин · 2019/12/20
Юм хийсэн хүмүүсээ магтаж суръя монголчуудаа
Зочин · 2019/12/20
Утаа арилсанаар төчнөөн хүний амь нас авдагдаж байна. Юм хийсэн хүмүүсээ мартаж суръя монголчуудаа
Зочин · 2019/12/20
Алив юм хоёр талтай байдаг. АЖил хийсэн хүнийг шүүмжилж байдаг. Утаатайгаа зүгээр сууж байсан бол ямар байх байсан бол ???????????
шаабар · 2019/12/20
Сайн шалгаж чаддаг бол сайн л байна. Энэ тендерт Солонгосын компани ялсан гэж сонссон. Гэтэл дундуур нь манай зарим нөхөд хуйвалдаад Хятадын чанар муутай түлш үйлдвэрлээд эхэлсэн гэх. Түлшний найрлагаас хүхрийн хортой найрлагийг саармагжуулаагүй учир утаа багассан ч хоруу чанар нь их нэмэгдсэн гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ.