Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болсноос хойш 2 жил гаруй хугацаа өнгөрчээ.  Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг өнгөрсөн аравдугаар сард хугацаанаас нь өмнө сулласан билээ. Тэгвэл энэ удаад

Тэгвэл энэ удаад  2008 оны сонгуулийн дараах үймээний үеэр албан тушаалаа урвуулан, албан үүргээ биелүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Амарболдыг суллажээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Л.Мөнхтуяа "Ч.Амарболдыг ялынхаа тал хугацааг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй тул магадлангаар суллах боломжтой гэж үзэн энэ сарын 25-нд суллах шийдвэр гаргасан” гэв.

Х.Даваа