Есхөн настай төрсөн охиноо хүчиндэж, бэлгийн замын халдварт өвчин тараасан хэргээр СХД-ийн иргэн 41 настай Г-г шалгаж байна.

Тодруулбал, сэжигтэн өнгөрсөн дөрөвдүгээр сард охиноо хүчиндсэн гэх бөгөөд охиноо айлгаж, дарамталснаас охин хэнд ч хэлээгүй өнөөдөрт хүрсэн байна. Харин охины ээж охиноо үзлэгт оруулахдаа мэдэж, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар ийнхүү СХД-ийн цаглаагийн хэлтэст шалгаж эхэлжээ