Дуучин К.Номинжин Амьтны эрхийг хамгаалах  ПЕТА-гаас  гаргасан видео бичлэгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн нь  Монголын нийгмийн зүгээс ихээхэн шүүмжийг дагуулаад байна.

Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан уучлал хүссэн байна. “Би Монголд ноолуурын ямааг хэрхэн тарчлан зовоож байгаа тухайд сэтгэл шаналдаг. Миний хувьд цагаан хоолтон бөгөөд цаашид хооллохын тулд хувцас өмсөх тулд амьтны амь таслах тэднийг зовоохын эсрэг тэмцэх болно. Ингэхдээ сая Монголын уламжлалт МАА-г буруу ойлгуулсан бол уучлал хүсье” гэжээ.

 

К.Номинжингийн оролцсон видео бичлэгтэй холбоотойгоор  “Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 орчим хувийг нийлүүлдэг Монгол Улсын экспортод сөрөг нөлөөтэй. Ямааны ноолуурыг самнахгүй бол зун халууцаж, маш хэцүүхэн байдалд хүрдэг. ПЕТА  үнэхээр амьтны эрхийн төлөө байгууллага юм бол ямаа самнах процессыг харин ч дэмжих ёстой” гэсэн байр сууриудыг Ноос ноолуурын холбооноос илэрхийлээд авсан.