"Фортуна" Н.Батбаяр охиноо УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхээр болжээ
2020/01/17
Аавынхаа араас улс төрд орж, үйл хэргийг нь үргэжлүүлэхээр зэхэж буй улс төрчдийн хүүхдүүдийн нэрс цахим орчинд тархаж эхлэв. Энэ дунд Эдийн Засгийн хөгжлийн сайд байхдаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж хямралын сайд гэж хүртэл нэрлэгдэж явсан Н.Батбаярын охин Б.Жаргалан багтжээ. Тодруулбал, Архангай аймгаас УИХ-ын сонгуульд дэвшихээр санаархаж бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ.
Өдгөө АН-ын ҮЗХ-ны гишүүн, Бодлогын салбар зөвлөлийн дарга гэх статустай тэрбээр аавыгаа гишүүн байх үеэс л АН-д элсэж, хурал, цуглаанд нь гүйх болсон гэдэг. “Аав бид хоёрын характер адилхан. Асуудлыг хүлээж авч байгаа байдал нь ч төстэй сонирхол ч ижил” гэж ярьдаг тэрбээр аавынхаа хамгийн сайн зөвлөгч нь гэх. Тэр ч бүү хэл алдарт 68 хувийн татварыг анх санаачилсан хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур. Тодруулбал, Н.Батбаярын УИХ-ын гишүүн байхдаа батлуулсан Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулах тухай хуулийн төслийг түүний охин Б.Жаргалан анх санаачилсан гэдэг. Гэвч түүний санаачилсан энэ хуулиас болж Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учирч, нэлээдгүй шүүмжлэл дагуулсны эцэст хуулийг хүчингүй болгож байв. Тухайлбал, уг хуулийг батлуулсны үр дүнд гаднын олон хөрөнгө оруулагч манайхаас гарч, жилд 15 тонн алт Монголбанкинд тушаадаг байсан нь 2.2 тонн болтлоо унаж, алтны компаниуд дампуурсан зэрэг муу үр дагаврууд хөвөрдөг. Ингэж аавын “зөвлөх” охины санаачилсан хууль монголын алтны салбарыг унагаагаад зогсохгүй, Монголын ганц “саалийн үнээ” Эрдэнэт” -ийг жинхэнэ утгаар нь сорон мөлжиж, техник, технологийн шинэчлэлт хийх ч боломжгүй болгож байсан зэрэг нь хэвлэлээр ил болсон байдаг.
Түүний аавын хувьд ч Монголын төрд зүтгэж, Эдийн засгийн яамыг хариуцаж байхдаа энэ мэтээр улсын эдийн засгийг хөгжүүлэх бус элгээр нь хэвтүүлж байсныг олон хүн мэднэ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж байх үед нь “Монгол Улсыг олон улсад барьцаанд тавин баахан мөнгө оруулж ирээд, улсын төсвөөс гадуур цацдаг л ажил хийдэг” гэлцдэг байв.
Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “Эдийн засгийн хөгжлийн яам биш, Эдийн засгийн хямралын яам болчихлоо” гэж хэлж байсан удаатай. Хөгжлийн бус хямралын сайд гэж нэрлэгдэх болсон түүнийг огцруулах асуудал хоёр ч удаа өргөн баригдаж байсан гэх мэтчилэн “Фортуна”-гийн балаг дуусахгүй. Төрд байх хугацаандаа бөө болж, тэнгэр бурхантай аливаа асуудлыг “зөвлөх” болсон, галын тахилга хийж, цам харайж явсан зэргээс нь түүнийг төр засалцах хүн бол биш гэдгийг монголын ард түмэн хэдийнэ мэдэрсэн. Үүнийг нэгээхэн илрэл нь Архангайнхан түүнийг дахиж сонгоогүйнх. Түүнчлэн чуулганы танхимд согтуу үг хэлж З.Энхболдоор микрофоноо хаалгаж хүртэл шившиг болсон.
Ийнхүү сонгогчдоос дахин санал авч төрд гарч чадахгүй гэдгээ мэдэрсэн тэрбээр ууган охиноо “хүч үзүүлэхээр” шийдсэн бололтой. Гэвч өөрийгөө аавтайгаа яг адилхан ааш аягтай хэмээдэг Б.Жаргалан Архангайчуудын санал, дэмжлэгийг авч чадна гэдэг юу л бол. Нэмэгдэхүүний байрлал солигдоход нийлбэр өөрчлөгддөггүй гэдэг шүү дээ.
sonin.mn
Зочин · 2020/01/18
Ямар аймшгийн царай муутай хүүхэн бэ? Одоо ч захын халтар хүүхэн улс төрд орно гэдэг болсон байна. Эцэг нь увайгүй луйварчин байсан. Ичдэггүй юм байхдаа.
иргэн · 2020/01/17
Төрийг самарсан эцгээсээ ичих хэрэгтэй
Zochin · 2020/01/17
Bolioroi zailaa zail
Зочин: · 2020/01/17
УИХ гэдэг мөнгөтэй хөрөнгөтэй /гэхдээ шудрагаар бус/ хүмүүсийн удам дамжин хорогдох байр болсныг л харуулах гээд байна даа. Магадгүй УИХ-ын гишүүн " угсаа залгамжлах" тухай хууль гаргаж ч мэдэх юм биш үү? Санаа бол ч байгаа л байх. МАН,АН хоёроос өөдтэй юм гарахгүй болтлоо ялзарсан байна даа. Сонгогчид маань "талхны" мөнгөнд л хууртах бий дээ. Олон ч жил хууртлаа одоо нэг юм болсон баймаар. Зээлээ тэглүүлсэн гэж баярлаж байгаа тэтгэвэрийнхэн талхныхаа үнийг нэмэгдсэнд баярлаж байгаа болов уу?
Зочин · 2020/01/17
za ene sdak ooroo shorond bh hulgaich bas uyn abgai gargaad irbee mongluiin toriig mongnii nudeer haraad bna uu muu lalraa zail sdakuud
зайл · 2020/01/17
За зүгээр зайлаад өгөөрэй монголын төрөөр багахан шиг оролдоорой