Би одоо 31тэй залуу. ганц бие. мэдээж хэн нэгэнтэй сэтгэл нийлвэл амьдрал зохионо. хааяа болзоонд явна. уулзаж байсан бүсгүйчүүд маань ер нь л бүгд хүүхэдтэй. хэдхэн жилийн өмнө хайртай бол хүүхэдтэй эсэх нь сонин биш санагддаг байлаа. өсгөж хүмүүжүүлээд өөрийн юм шиг хайрлаад явна гэж бодход хялбархан санагддаг байлаа....

нэг бүсгүйтэй хамт амьдралаа. охиноо санаад байна гэхээр нь аваад ирээ л гэлээ. эхэндээ ч 3-уулаа сайхан байсаан. би ч бас их хичээлээ охинтой нь дотно болох гэж янз янз л боллоо. хүүхэд гэдэг чинь хөөрхөн юм аа. амархан ч даслаа бараг ээжийгээ ч тоохоо байх янзандаа орлоо шүү. үргэлж дүнсгэр байдаг гэр орон минь, хааяа архи тамхины үнэрт нэвт цохиулдаг умгар өрөө минь тэр жил гэрэлтээд, хүүхдийн инээд хангинаад хайрын аялгуу эгшиглээд жигтэйхэн сайхан байвдаа. тэр үед амьдрал сайхан юмаа гэж өөрийн эрхгүй бодогддог байлаа. хачин сэнгэнсэн агаартай

гоё өдөр бид 3 гулгахаар явлаа. ээж нь хэдхэн гулгаад ядарчив тэгээд тэр доороос охин бид 2ын гулгаж байгаа бичлэгийг хийнэ. нилээд гулгаж ядарсан ч охин дахиад ганц гулгы гэж гуйлаа. за сүүлийн удаа шүү гэж ам танграг болоод охиноо үүрэн өөдөө алхаж явлаа. би ч амьсгаадаж байсан болхоор охиныхоо юу ярьж байгааг сайн ойлгосонгүй. гэтэл та намайг сонсож байнауу? гэлээ. хоёулаа юу ярьж байлаа гэж асуухад. би таныг ааваа гэж дуудаж болхуу? гэв. мэдээж миний хүлээж байсан үг шүүдээ. охиноо буулгаад хажууд нь суулаа. дуртай тоглоомоо авхуулсан хүүхэд шиг баярлаж байсанаа хэзээ ч мартахгүи ээ. би хэсэг зуур алмайрч байсанаа гэнэт ухаан орох шиг болов. тэгээд хариугаа хүлээж суусан бяцхан охиндоо тиймээ болно би баяртай байна охин минь би үргэлж чиний аав байх болно гэж хэллээ. энэ үгийг сонсоод охин минь намайг хүзүүдэж аваад уйлчихсан юм. хамтдаа байсан хагас жилийн хугацаанд анх удаагаа ингэж цурхиран уйлсан нь энэ юм. битгий уйл охин минь гэж аргадахдаа би өөрөө ч уйлах гэж байсан юм. аавын хайр дутагдаж байсан алиахан жаахан охины сэтгэлыг ойлгож ядах юу билээдээ. бид ингэж бие биедээ хайлж урсаж хоёр 2 зүрх уяран ээнэгшиж байхад ээжийн дуу доороос хадлаа. 2оо хурдлаачээ орой боллоо харьцгаая гэж ээж яаруулав. бид 2 ч сүүлийн гулгалтаа чанартай хийхээр шийдээд нилээд дээшээ өгсөж байгаад гулгалаа.

эхнэр болох хүнээ гэрийнхэнтэйгээ танилцуулаад амжлаа. охиныг маань ч гэсэн аав ээж сайхан хүлээж авлаа. сайхан өдөр хоногууд харвасан шум шиг өнгөрч байлаа. охин бид 2 багагүй хугацаанд чамгүй хичээсэн болхоор хоёр биендээ амь. ээжийнх нь сэтгэл ч хангалуун байдаг байв. хамтдаа жилийг үдлээ энэ хугацаанд дахин хүүхэдтэй болохыг хүсэж байсан ч олохгүй л байв. охин маань дүүтэй болж би хүүтэй болохыг туйлын хүсэж байлаа. нэг шөнө найзуудтайгаа уулзлаа хэсэг ууж суулаа. хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа ч хэллээ. нилээд ч согтлоо. манай найз 4 хүүхэдтэй одоо дахиж гаргахгүй спарал тавиулсан байгаа гэх мэтийн юм ярилаа. яагаад ч юм толгойд эхнэр спаралтай юм боловуу гэсэн нэг таамаг орж ирсэн юм. мэдээж дахин хүүхэдтэй болох тухай олон сар ярьж байгаа болхоор их хүлээлттэй баисан бас надад айдас байсан нь хүүхэд олохгүй байгаа шалтгаан надтай холбоотой юм боловуу гэж бодогдох үе байсан юм. нилээд халамцуу гэртээ харилаа охин унтчиж ээж нь намайг хүлээгээд сэрүүн байв. би цайгаа уунгаа юу гэж асуухаа бодож байв. эхнэр хажуунаас юугаа бодоод таг болчив гэж асуухад нь. хоёулаа маргааш эмнэлэг ороё гэлээ. эхнэр гайхан яах юм юу болсон юм гэв. шинжилгээ өгнө зөвлөгөө авна гэхэд сая миний юу ярьж байгааг ойлгоод эхнэр чимээгүй болов. нэг л уумаар санагдаад хөргөгчинд байсан тал архийг ууж орхилоо. юу болсон юм мэдэхгүй нэг л мэдэхэд өглөө болж дотор муухайрч сэрлээ.

эхнэр нэг л дуу муутай охиныг утас оролдлоо гэж аашилж байгааг харваас урд шөнө таатай зүйл болоогүй бололтой. миний хайр яагаад уурлаад байгаа юм бэ гэтэл дуугарсангүй гал тогоонд аяга тавгаа тачигнуулах нь нэг л тоогүй юм болсон шинжтэй. охиноо дуудаад ээж нь яагаад ууралсан юм гэтэл мөрөө хавчилаа. тэгснээ чихэнд минь ээж дүүтэй болохгүй гэсэн гэж шивнэв. би босож хувцаслаад охиноо орхиод ээжийг нь авж гарлаа тэгээд чи охиндоо юу яриад байгаан юм бэ дүүтэй болохгүй гэдэг чинь юу гэсэн үг юм гэж асуутал. би спаралтай гэлээ нээрээ хожуу бодсон таамаг минь үнэн байжээ. энэ хугацаанд надаас нууж байсанд нь урам хугарчив. өчнөөн сар бүтэн жил гаруй хугацаанд хүүхэдтэй болох хүсэлтэйг минь мэдэж байсан хирнээ бас болоогүй хүүхэдтэй болохыг хүсэж байгаа юм шигээр жүжиглэж байсанд нь хачин их гомдоод явчихлаа. сэтгэл нэг л хоосорчив. наадхаа хэзээ авхуулах юм гэж aсуухад авхуулмааргүй байна гэв. би тэр үед бухимдаж байсан болхоор биеэ барьж ядан байсан юм. 2 мөрнөөс бариад надруу хараад хэл дээ яагаад наад новшоо авахгүй гэдэгээ хэлээч яагаад надад наадахаа хэлээгүй юм гэх асуултуудыг ар араас нь хэлэхдээ би түүнийг сэгсэрч байсан юм. ёоё чи намайг өвтгөөд байна гэхэд нь би түүнийг тавилаа.

зүгээр л мэхлүүлсэн юм шиг санагдаад муухай байлаа. хэдэн өдөр ч уув бүү мэд нэг сэрхээр охин чинь ярьсан андаа гээд найз ширээн дээр дотор засах ганц юм тавчихсан намайг сэрэхийг хүлээж байна. иймэрхүү байдалтай найзындаа долоо хоночихлоо. ажлаас чинь залгасан даргатайгаа хэрэлдээд байсан одоо дарга руугаа яриа гээд дахин нэг сэрэлтэн дээр дахиад л шил архитай найз угтав. дарга руу залгалаа халагдсан гэж байна эхнэр лүү залгалаа утсаа авахгүй байна. сүүлийн өдөр ч найз бараг гэрээсээ хөөх нь халаг явууллаа. гэртээ иртэл хэн ч алга. эхнэр утсаа авдаггүй хэд хонолоо. нэг өдөр мэсэжний хариу ашгүй иртэл ингээд дуусгая салая гэсэн байв. юу юу ч болоогүй байхад салах барих тухай яриад би гайхаж орхилоо. гэхдээ нэг их тоосонгүй уурандаа ингэж байгаа байхдаа гэж бодов. хэдэн өдөр уусан архи 3 4 хонож байж шахуу гарч хүн төрхөндөө ороод нөгөө 2оо авхаар хадмынд очтол хаалгаа ч тавидгүй. хадам ч хаалганы цаанаас чамд охиноо өгч явуулахгүй яргачин архичин завхай зайдангаар нь харааж ерөөгөөд хавьтиулсангүй.

хааяа ч уудгаа хүлээн зөвшөөрөх ч бусад нь ч бас юу ч билээдээ. өөрийгөө өмөөрөх шүү ухаантай юм бодогдлоо. надад эхнэр болох шахаж байсан хүнээс хэд хэдэн мэсэж ирэхдээ. хэрвээ хоёулаа хүүхдийн талаар ярихгүй гэвэл буцаж нийлэе. чи хүүхэдтэй болчихвол охиныг минь тоохоо больж ад үзвэл яана гэсэн утгатай зурвасууд ирж байсан юм. хүслийн минь эсрэг байгаад би дургуйцэж хүүхдийг ад үзэх хүн гэж үнэлж дүгнэсэнд би гомдож бид 2ын салалт нүд ирмэх зуурт л болоод өнгөрлөө. нэг иймэрхүү утга бүхий үгнүүдээр эвээ олно гэдэг худлаа юм. бид бие биенээ улам л түлхэж байсан юм.

охин маань эмээгийнхээ утсаар хааяа нууцаар ярина. ярих болгондоо сонинтой. ээж та 2 битгий салаарай, таныг санаад байна, ээж тантай ярилаа гээд загнасан, ээж согтуу ирээд уйлсан, эмээ ээжийг зөндөө загнасан, намайг өөр аавтай болно гэсэн, эмээ орж ирж байна ааваа дараа залгая....