МУГЖ У.Урнаа: Барсаа залуу жүжигчддээ үлгэр дууриал болохуйц чамбай юм аа
2020/01/22
Монголын жүжигчид тэр бүр нэгнээ магтаад байдаггүй. Тэгвэл хэр баргийн зүйлийг таалдаггүй МУГЖ У.Урнаад залуу жүжигчин Барсаагийн тоглолт сэтгэлд нь ихэд нийцжээ.
"Жүжигчин хүн жүжиглэдэггүй...Тухайн зохиол дээр гарч буй дүрээр амьдардаг...Амьдрахын тулд оногдсон дүрээрээ өвчилж,дүрээ бодож,судалж,шинжилж ,гашилж байж бий болгодог... Товчхоноор хэлбэл жүжигчин хүн ДҮР дээр ажилладаг гэсэн үг...Тэрнээс биш хэдэн үг цээжлээд,өнгө өнгийн хувцас сольж өмсөөд, сахал үс наагаад болчихдог юм биш л дээ...Зарим нэгэнд амархан юм шиг санагддаг жүжигчний арга ажиллагааны нарийн ширийнийг мэргэжлийнхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа...Эсрэг дүр... хийх юмтай баялаг,нарийн ажиллагаатай,ихэнх жүжигчид эсрэг дүрд тоглож өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг...Зүрхний хилэн киноны Барсаагийн дүр ажиллагаа сайтай, анхаарал татахуйц болсон бол Буруу өрөг киноны дүр үнэхээр өссөн,хөгжсөн,сайн ажилласан дүр болжээ...Ихэвчлэн эсрэг дүрд материал тохирдог жүжигчин хүн хэд хэдэн кинонд эсрэг дүрд ялгаатай тоглох нь тийм ч амар биш... Тухайн жүжигчнээс асар нарийн мэдрэмж, ухаан,тооцоо, тактикийн асуудалтай тулгардаг... Барсаа маань залуу жүжигчиддээ үлгэр дууриал болохуйц чамбай жүжигчин юмаа... Киног нь үзлээ... Эсрэгээс эерэг рүү шугамтай сайн дүр..." хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Зочин · 2020/01/23