Үхтэл нь цохиж стрессээ гаргаад байна
2020/01/31
Сайн уу? 30 гарч яваа бүсгүй байна. Нөхөртэйгөө суугаад 10 жил болж байна. Гол асуудал нь гэвэл би уурласан үедээ нөхөртөө гар хүрчээд байна, уг нь ийм ерөөсөө байгаагүй.
Сүүлийн 6 сар байдал бүр дордсон өчигдөр л гэхэд би гэртээ пиво ууж байгаад нөхөрлүүгээ сандал шидсэн байна. Яагаад ийм болоод байгаа вэ гэхээр гэр бүлийн санхүү мөнгө, гэрийн ажил бүх юм миний толгой дээр байдаг. Энэнээсээ болоод би маш их стрессдэг. Би найз нөхөд шоу цэнгээн гэж ерөөсөө боддоггүй, найз нөхөд ч үлдээгүй.
Нөхөр маань нэг ажил хийдэг гэхдээ маш бага цалинтай юундаа ч хүрдэггүй. Тэгээд сая ээж маань бас баахан өр тавиад тэрийг нь би төлсөн. Ер нь маш их стресстэй амьдарч байна. Нөхөртэйгөө ярий гэхээр надтай юуг нь ярьдаг юм гээд огт тоодоггүй. Анх надтай нийлж байхдаа цэцэг бэлгэнд булж өдөр бүр хайртай дуртай гээд их гүйж суусан. Бас 4 жил гадаадаад сурч байх хугацаанд намайг хүлээж байсан. Тэгээд ирээд нэг гэрт орсон.
Харин одоо байдал тэс өөр бүх юм миний нуруун дээр. Анх би суухдаа за нээх мөнгө төгрөггүй ч энэ хүнтэй суувал би хайр халамжаар дутахгүй юм байна гэж суусан. Өөрөө ч яг тэгж хэлж байсан. Одоо тэгсэн чинь мөнгө ч гүй хайр халамж ч байхгүй бүр секс ч байхгүй. Бид 2 маш бага сексддэг 14 хоногтоо 1 удаа хааяа сардаа 1 удаа гэх мэт. Ойртоё дотно байя гэхээр ядраад байна унтмаар байна гээд буруу хараад хэвтчихдэг. Ямар ч болзоо романтик юм юу ч байхгүй бид 2 үнсэлцээгүй 2 жил болж байна.
Бүр энэ бүхнийг бодохоор л нөхрийгөө харахаар л өөрийн эрхгүй дургүй хүрч цаанаасаа л уур хүрээд цаанаа л нэг сэтгэл гонсгор байна. Тэгээд хэрэлдэхээрээ заавал ганжин эсүүл хоолны халбага гээд байгаа юмаараа үхтэл нь цохиж стрессээ гаргаад байна. Надад нэг гар хүрүүл шууд сална гэсэн болохоор одоогоор надад бол нэг ч гар хүрээгүй байгаа. Гэхдээ энэ байдлаараа надруу гар хүрч ч магадгүй.
Сүүлийн үед бас худлаа ярьж гадуур гарах нь маш их ихэссэн. Бас ажлын газрын нэг явдалтай 24-тэй хүүхнийг байнга ярьдаг боллоо явдалтай заваан хүүхэн гээд надад бол сонирхоод байгаа юм шиг санагдсан. Тэгээд бүр нөхөртэйгөө яаж харилцах яахаа ч мэдэхээ байлааа.
Өнөөдөр бас л ярилцая гэсэн ярилцахгүй гэсэн би 1 жил тэсээд тэгээд ер нь салдаг юмуу гэж бодож байна. Би амьдралын хань түшиг тулгуур хайсан болохоос хүүхэд үрчилж аваагүй биздээ. Надад яг л нэг том хүүхэд үрчлээд авсан мэт л мэдрэмж төрөх юм…
Зочин · 2020/02/05
sal · 2020/02/04
salsan n deer bhdoo iim hun hereggui bizde.ugaasaa tsaanaa huntei l um bndag
Зочин · 2020/02/03
хэлэх үг лаан ч алгадаа
Zaya · 2020/02/01
Ug sonsoj yrih huselgui bol uildel hair itgel haluun dulaan ug saihan hool dulaan huvtsasaar hair hurtee er hun chin huuhed shig bdg.magtaald l uyrdag hoorhon shuu.amjilt daraa hachin goe bolj oorchilson amidarlaa bicherei. Bi yag iim ue bsn tevcheer l yavsan bur aimar ortei baisan amidral hamtaa bsn tsagt neg odor l shagandag buhnig davj saihan boldog ue irdeg yum ble. Ter boltol arhi uuj vaar heselgui baih estoi zanga evdelgui oorihoroo zutgej er nohroo uharulad uram ogod l yavj bai neg odor goe bolnoo gj hanidaa uram og er ni chi uujuu bodoj uhaantai bgarai.mongo bodoj evderj ganj seree bariaad yuund hureh ve gdgee uhaar...uram hair itgel ogood hamtaa bvl naad er hun gdg chin buhnig bodood yavj bdg amitan shude.helelgui blhos cham shig shanalaj bga 2bienee oilgo hiche hun bur or strestei bga shu de.saihan odor irne ter boltol oorigo haniga buu evd
Sara · 2020/02/01
Chini aash evdsen bololtoi.odoo taivan baij buh zuiliig anhniih shigee oorchil hairal tevch.es tegvel gantsar ulden shude.er hunig hundel hairal itgel uram ogvol chi ooroo hariu hairig mederj jargah bolno.ed mongo amidarli achaalal gelgui hun chanaraa geelgui hanitaiga oilgoltsots hamtdaa baih jargal shuu. Nohrihoo saihan buhniig bodoj uujuu bgarai.buh zuil saihan bolno gj urgelj bodooroi.busguichuud min tevcheeretei shu. Buh zuil chinii gart mongo oldon er nohor 4jil huleesen hani chin oldohgui shuu.
Sara · 2020/02/01
Buh buruug ooroosoo haij ol.er hun yamar baih ehner hunees shuud shaltgaaldag.uug ni hargis gar hurdeg erchuudig bodohno anhnasa huletstei sain er bje
Зочин · 2020/01/31
Зочин · 2020/01/31