Д.Дорлигжавыг хилээр гарахыг хориглосон хугацааг сунгав
2020/02/11
Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг Алтан дорнод Монгол ХХК-ийн захирал Т.Ганболдыг дарамтлан 4 сая ам.долларын хахууль авсан хэргээр шалгаж байгаа билээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор 2019оны 01-р сард түүнд хилийн хориг тавиад байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжавт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар саналаа Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Шүүхээс саналыг хүлээн авч 2020.02.07-ны өдөр хэлэлцээд урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэж дуустал хилээр гарахыг нь хязгаарлахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав Монгол улсаас гарах боломжгүй болж байгаа юм.
Хуулийн байгууллагаас энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2020/02/12
Хятадад байсан бол бүх насаар н хорино эсвэл цаазын ялтай
Zochin · 2020/02/11
Эвий хөөрхий охин эцэгийн гэсгээлээс үүрсэн хайран сайхан монгол хүн бид цөөхүүлээ
хао · 2020/02/11
Сэмхэн оргуулахаар бэлтгэж байгаа юм байна.
Зочин · 2020/02/11
Албаны эрх мэдлээ урвуулан ашиглан бусдыг дарамталж мөнгийг нь авсан байхад энэ хүнийг шалгуулахгүй байгаа эрх мэдэлтэнд хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ .
Зочин · 2020/02/11
Төрийн алба улс орныг тонодог тонуулчдыг тарүүлдэг газар болсон байна.
ZOCHIN · 2020/02/11
Tordoin GANBOLOD HUTSAA
zochin · 2020/02/11
muu hun ohinhoo amiig zoliosloj tansag shn amdrah shunaldaa huuhdee zolisolson muu hun
Зочин · 2020/02/11
ардчилалын нэрийг барьж, жирийн ардчилсан намын гишүүдийн толгой дээр гарч, уландаа гишгэсэн хэдхэн цөөхөн луйварчин, хулгайч, худал чалчиг ч нарыг шалгаж зөв бурууг нь тогтоож шийтгэх хэрэгтэй Их л удаж байна