Кёкүшюүзан Батбаяр, Т.Баясгалан нарыг хилээр гарахыг хориглов
2020/02/12
УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгагдаж байгаа.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хандсан. Саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сар 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар болсон байна.
Хэргийг эргэн сануулбал, Кёкүшюүзан Д.Батбаярын хамаарал бүхий хүмүүс буюу түүний төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа нь “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд найман га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд таван га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан юм байна. Ингэхдээ тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөв, ес, арваннэгдүгээр сарын тушаалууд, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө орон сууцны хорооллууд барьчихаад буй. Ийнхүү авсан газраа болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниудыг бусдад шилжүүлсэн нь шалгалтаар тогтоогдож байгаа гэнэ. Тухайлбал, Ж.Жагиймаагийн нэр дээр байгуулсан “Ногоон шүр”, “Өлзийт голын эх” компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн аж. Тэгвэл Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Зэсэн тал” болон Д.Аззаяагийн нэр дээрх “Ногоон хана” компанийг О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн агаад тэр нь цаашаа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын нэр дээр шилжүүлэн 2017 оны тавдугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн байх юм. “Ногоон хана” ХХК-ийнхаа эрхийг шилжүүлэхдээ Богд уулын Чулуутын амны найман га газрынхаа хамт өгсөн бөгөөд оронд нь Сонгинохайрхан дүүрэгт барьсан байрных нь үйлчилгээний талбайгаас авчээ. Харин Богд уулын Ташгайн аманд авсан 21 га газраа заан Ч.Батзоригийн хамт Кёкүшюүзан Д.Батбаяр иргэн Б.Лхагвасүрэн гэдэг хүнд нэг га-г нь 150 сая төгрөгөөр тооцон гурван тэрбум гаруй төгрөгөөр үнэлэн бартераар өгсөн байна. Кёкүшюүзан Д.Батбаяр нарыг шалгах явцад энэ мэт баримт тодорхой болсныг эх сурвалжууд баталсан юм.
А.Баярмаа
Зочин · 2020/02/13
хун гэдэг мон чанар бол ес жудагтаи , шунал тачаалаа дарж заримдаа ниигэм хун арддаа тустаи уил ажиллагаа явуулж баих естои . хуннд боловсорол маш чухал та бугд харж ажиглаж баигаа баих болвсорол хумуужил тааруухан ноходоос ес жудаггуи луивар хулгаи ихэнх хэсгиин нь эзэлж баигаа . иимд залуус минь ес жудагтаи шударга ходолморлож боловсоролоо дээшлуул эх орноо хогжуулж ур хуухэд хоич ирээдуигээ саин саихан амьдруулахиин тулд тасралтгуи ходолморол
Unshigch · 2020/02/13
Buzar shunaltai pizdaaakuud baina
mongol · 2020/02/12
novsnuud
Зочин · 2020/02/12
Шунал ай балай авгай хоолойд байна өөр юуч алгаа