Хаврын хуухайшилтын улиралд иргэн та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.  Мөн гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал түймрээс сэргийлэх хэрэгтэй байна.  

 Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд  хоёр ой хээрийн түймрийг цурманд оруулаад байна.  Тодруулбал  өчигдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Халзангийн ар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн  иргэдтэй хамтран ажиллаж цурманд оруулсан байна. Мөн 2014.03.29-ны өдөр    Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багийн нутаг /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Хүзүүт” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажилалж цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Харин  Дархан-уул,  Төв, Хэнтий,  Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан  ой хээрийн түймрийг унтаарсан байна. Тодруулбал 2014.03.31-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энх тал багийн нутаг “Ноён хонгор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 8 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан байна.

   2014.03.31   -ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Баянбулагийн ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 87 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраажээ.

 

     2014.03.31-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг “Нарийны амны адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урагш зүгт 28 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар орон нутгийн  иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраагаад байна.  

      2014.03.31-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Хуягт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар ажиллаж бүрэн унтраасан.

    2014.03.31-ны өдөр  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “Загал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн  албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраасан.

 

2014.03.31-ны өдөр  Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Бор хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн  унтраасан байна.  

Тиймээс иргэд та бүхэн  гал түймрээс  сэрэмжилнэ үү.  

А.Баярмаа