Ухань хотын эмнэлгийн дарга коронавирусийн халдварын улмаас нас баржээ
2020/02/18
Коронавирусийн голомт болох Ухань хотын эмнэлгийн дарга Лиу Зимин халдварын улмаас нас баржээ. Өчигдөр буюу даваа гарагийн орой БНХАУ-ын Коммунист намын үзэл суртлын комисс албан ёсны хуудсаараа түүнийг нас барсан гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч хүмүүс үүнийг “худал мэдээлэл, тэр амьд” хэмээн бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд тавьж нэлээдгүй шуугиан тарьсан аж.
Үүний дараа тус бичлэг худал болохыг комисс албан ёсоор мэдэгдэж, удалгүй Хятадын төрийн албан ёсны телевизээр зарлан эмгэнэл илэрхийлэв.
Одоогоор Ухань хотод коронавирусийн халвартай 1716 эмч, ажилтан байгаа бөгөөд зургаан ажилтан нас барсан гэсэн тоог Хятадын Засгийн газраас мэдээлсэн.
Эх сурвалж: Reuters
Зочин · 2020/02/18