Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өчигдөр /2020.02.18/ захирамж гаргаж, коронавирусын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуустал түр хугацаагаар хязгаарлалаа. Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.