XVII Жарны Хотол төгс хэмээх Төмөр Хулгана жилийн шороон үхрийн зурлага

 

Усан хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодиуд болон урган гарч буй жилийн махбодиудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл:

 

Үхэр нь: Цагаан толгойтой, омруу бие нь хөх,  эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.

 

Үхэр хариулаач нь: Шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүн чихний урдуур унжуулсан, хоё гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.

 

Эндээс Хулгана жил эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно.

 

Хулгана жилийн суудал

 Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэр гаргах вэ


Онцгойлон хийлгэх жилийн засал

 

Жил орох:  Хулгана жилд төрсөн хүмүүс буюу 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 настнуудад хамаарах ба тус тусын заслыг хийвэл зохино.

13-ны жил нь өөрийн төрсөн жилийн хүү махбодитой жил бөгөөд биеийн махбодь хямрах гэмтэй тул “Найман гэгээ”, “Лхамын ганшиг” хуруулж, балин өргө.

25-ны жил нь өөрийн төрсөн жилийн нөхөр махбодитой жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул “Догсүн”, “Доржнамжом”, “Цэнд” уншуул. “Доржнамжомын жавтүй” хийлгэхэд сайн.

37-ны жил нь өөрийн төрсөн жилийн дайсан махбодитой жил бөгөөд гарлага гарах тул “Юм жайврин дүйсүм”, “Цэвэгмидийн чого” хуруулж, лусад балин өргө.

49-ны жил нь эх жил бөгөөд хийморь доройтох гэмтэй. “Нити” уншуулж, “Жинсрэг” цутгуул.

61-ний жил нь өөрийн төрсөн жилийн дайсан махбодитой жил бөгөөд шуламын хөнөөл гарах тул “Ширнэн” уншуул, “Сац талби”, “Цэдэв” насны бүтээл үйлдвээс сайн.

73-ны жил нь 13-ны жилтэй адил болой. Ер нь жил орсон хүмүүс тэр жилдээ оршуулга, хуримын найрын үйл тэргүүтнийг цээрлэж, зайлшгүй тохиолдолд засал хийж, цээр гаргавал зохино. Түүнчлэн эр хүний  жил угтаж ордог тул жил орохын урдаас заслаа хийж, сэрэмжлэх хэрэгтэй. Харин эм хүний жил үдэж дагадаг тул жил орсны дараа ч засал хийлгэж үлдэх хэрэгтэй.

 

Өдрийн  суудлын үр

Өдрийн мэнгэний үр


 

Суудлын үр, цээр, засал