АНХААРУУЛГА: Даавуун амны хаалт вирусийн халдвараас хамгаалж чадахгүй
2020/02/28
Коронавирусийн бүрдэл хэсгүүдийн диаметр нь дунджаар 0.125 микрон. Хамгийн жижиг нь 0.06 микрон бол том нь 0.14 микрон аж. Энэ нь РМ2.5 тоосонцроос ч жижиг хэмжээтэй гэсэн үг.
Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг амны хаалтуудыг 0.007 микрон буюу коронавирусээс 10 дахин бага хэмжээтэй тоосонцрыг хэр шүүж байгааг тодорхойлсон аж. Туршилтын дүнд үйлдвэрийн зориулалттай 3М амны хаалт нь агаар дахь 0.007 микрон хүртэл хэмжээтэй тоосонцрыг 95 хувь шүүсэн бол мэс заслын зориулалттай буюу нэг удаагийн цэнхэр амны хаалт нь 80 хувь шүүж байжээ. Өөрөөр хэлбэл, N95 болон нэг удаагийн амны хаалт нь шинэ коронавирусийн халдвараас хамгаалж чадах юм. Харин даавуун амны хаалт төдийлөн үр дүнтэй байж чадахгүйг туршилтын дүнгээс харж болохоор байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Togoo · 2020/02/29
3M, мэс заслын амны хаалт гараагүй байхад, бүр саяхан 70-аад оны сүүлчээр гарсан томуугийн дэгдэлтийг өөрсдөө амны хаалт хийж зүүгээд л давсан юм даа. Тэр үед нянгийн хэмжээ их л том байждээ. Авах арга хэмжээг нь заахгүй байж ийм тайлбар хийж суудаг ажилтнуудыг төрөөс зайлуулбал таарна. Энэ нөхдүүд амны хаалтаар аль хэдүйн ашиг олоод эхэлчихсэн этгээдүүд биш үү?
Зочин · 2020/02/28
Дайны хажуугаар дажин гэгчээр өвчний хажуугаар бизнес явагдаад байгаа юм биш үү.Тэр цэнхэр маск нь олдохгүй,олдсон ч өндөр үнэтэй байгаа.Соц үед маралийг хэд давхарлаж оёоод л маск гээд л зүүдэг байсан.Одоо ч тэгж л зүүсээр байна.Өөр арга байхгүй ээ.
Зочин · 2020/02/28
Хэд хоноод л урьдах мэдээллээ үгүйсгэсэн юм ярьж бичих юм.Хамгаалдаг гээд л хэдэн мянган маск оёулж тараалгасан биз дээ.
zochin · 2020/02/28
Ug ni ingej bolohgui gej baihaar ter hangaj bgaa amnii halltiig niiluuleh taliin arga hemjee avmaar baih um. Gaduur tasarchihaad baihad humuus oor arga bhgui daavuugaar hiij zuuj bna sh dee.