Өглөө, оройд орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ
2020/03/03
Нийслэлд 530,000 автомашин бүртгэлтэй байдаг. Үүнээс 420,000 автомашин нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог гэх судалгаа бий.
Сар шинийн баярын хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын тоо цөөрч, хөдөлгөөний ачаалал буурсан. Гэхдээ өнөөдөр өглөөний 06 цагаас орон нутгийн замын хөдөлгөөнийг нээснээр 14 мянган автомашин нийслэлд орж ирнэ. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, улсын дугаарын тэгш сондгой дарааллаар явуулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад хамрагдах байдлаар зохицуулах, өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах санал гаргаж, нийслэлийн засаг дарга дэмжлээ.
zuw · 2020/03/03
zuw saihan sanaa bn
Зочин · 2020/03/03
ТЭГШ СОНДГОЙГООР НЬ ЯВУУЛАХ НЬ ЗӨВ .ХӨДӨЛГӨӨН ДОТРООС ХӨДӨӨНИЙ ДУГААРИЙГ ТҮҮЖ ЗОГСООНО ГЭДЭГ ТИЙМ АМАР ШИЛДЭГ АРГА Ч БИШ БАЙХ ДАА. ЕР НЬ ЦААШИД ЗАХУУДАА ХОТЫН БАРУУН. ЗҮҮН ЗАХАД ГАРГААД ТОМ ОВРЫН АЧААНЫ МАШИНУУДЫГ ДОТОГШ НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙМААР САНАГДАХ ЮМ.НАРАНТУУЛ ЗАХ. ТЕКНИКИЙН ЗАХ.БАРИЛГЫН ЗАХУУДЫГ ХОТЫН БАРУУН.ЗҮҮН ТАЛД ГАРГААЧ ТӨР ИЙМ АЖИЛЫГ ЗОРИГТОЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.