Хуульчдын илтгэлийн уралдааны 2-р шатанд шалгарсан бүтээлүүд
2014/04/01
Бид өдөр дутамдаа хууль, эрх зүйн асуудалтай нүүр тулгарч байдаг. Хүн бүр хуулийн мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж асуудалд унах, бусдад мэхлүүлэх, хэлмэгдэх, дүрэмгүй тоглоомын золиос болж байдаг. Манай улсын хууль боловсронгуй бус, эрх зүйн орчин таагүй байдаг нь нууж боломгүй үнэн зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.
Иргэдээ бага ч гэсэн хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлтэй болгох, хууль эрх зүйн салбарт хувь нэмэр оруулах үүднээс УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар Монголын хуульчдын холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний уралдааныг зарласан юм.
Өнөөдөр дээрх илтгэлийн уралдаан 2-р шатанд шалгарсан бүтээлүүдээ зарлалаа. Тэмцээнд хуульч мэргэжилтэй, мөн оюутнууд гэсэн 2 төрлөөр явагдаж байгаа бөгөөд дээд шатанд С.Жавхлан /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүгацааг дагаж мѳрдѳх асуудал, практик хэрэгжилт/, Н.Гантулга /Хоригдолд хүлээлгэх сахилгын шийтгэлийн эрх зүйн орчины асуудал/, Б.Ундрах /Хууль бус үйлдэл болох биеэ үнэлэх болон авлига өгөх үйлдлийг хууль ёсны болгох нь/, Ж.Сүрэнжав /Шүүхийн иргэдийн тѳлѳѳлѳгчийн эрх зүйн байдлын тухай хүүльд хийсэн дүн шинжилгээ, дэвшүүлэх санал/, Б.Батжаргал /Хадгаламжийн даатгалын тогтолцоо, түүний банкны салбарт үзүүлэх нөлөө/, Г.Бат-Эрдэнэ /Факторинг гэрээг монголд нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь/, О.Чулуунцэцэг /Жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн зохицуулалтын олон улсын зарим асуудал/, Т.Мөнхбадрах /Иргэний орон байрны халдашгүй байдлыг хангах хууль зүйн орчин, эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд/ нарын бүтээл шалгарсан бол оюутнуудаас н.Тунгалаг /ИЗОУИС-Гэр бүлийн эрх зүйн зохицуулалт ба боловсронгуй болгох зарим асуудал/, Л.Отгондорж, Р.Пүрэвбаатар /МУИС, ХЗС-Дотоод мэдээлэгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаарх зарим санал/, С.Номынбаясгалан /МУИС,ХЗС- Мэргэжлийн өөрөө удирдах ёс, шүүх эрх мэдлийн харилцан хамаарал дахь эрх зүйн зарим асуудал/, Т.Энхжаргал /МУИС, ХЗС-Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээг өргөтгөх асуудал/, Т.Нандинцэцэг /МУИС, ХЗС үр шилжүүлсэн суулгалт буюу тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгмийн шаардлага/, Г.Лхагвасүрэн /ИЗОУИС гэмт хэргийн улмаас нийгэм, иргэдэд учирсан хохирлыг төрөөс барагдуулах эрх зүйн зохицуулалтын асуудал/ зэрэг бүтээлүүд 2-р шатанд шалгарсан бөгөөд сүүлийн шалгаруулалт энэ сарын 6-ны өдөр Хуульчдын холбооны байр, хуульчдын танхимд болох юм байна.