Ирээдүй Н.Энхбаярын гарт бий...
2020/03/06
Ирэх УИХ-ын 2020 оны сонгууль төдийгүй ирээдүй Н.Энхбаярын гарт бий.
Учир нь түүний дэргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгч болчих дөхсөн "Босоо" С.Ганбаатар тэргүүтэй бодлогын маш хүчтэй багийн боловсруулж бэлэн болгосон үндэслэл тооцоо сайтай үндэсний хөтөлбөрүүд бий. Тэд өнгөрсөн дөрвөн жил хөдөө гадаагүй явж хөтөлбөр бодлогоо танилцуулж дийлэнхи олонхийн дэмжлэгийг аваад байгаа.
Үүнд хамгийн түрүүнд Үндсэн хуулийн шинэчлэл, Оюу толгой, орон сууц, оюутны төлбөрөөс өгсүүлээд ашигт малтмалыг ард түмнийх болгох арга ухаан гээд олон оновчтой зөв шийдвэрлэж болох асуудлууд орсон. Н.Энхбаярын багт идэж уух хуучгүй эрдэмтэн докторууд голдуу нэг ч оффшор дансгүй нэр мөр цэвэр хүмүүс бий. Дээрээс нь Н.Энхбаяр өөрөө хал үзэж халуун чулуу долоосон бодь сэтгэл нь болд гянтаг болсон лидер.
Харин нөгөө талд Чингис бонд, "Хадгаламж" банк, казино, ЖДҮ, 60 тэрбум, албан тушаалын алалцаан, авилга, оффшор оймс, бандааш зэрэг ой гутам хэргүүдтэй Оюу толгой, Эрдэнэт, Тавантолгойг талцаж хуваасан хувалзнуудын МАНАН дунд манаргасан найдваргүй найман жилийн дүр зураг харагдаж байгаа. Ийм нөхцөлд ард түмэн хэнээр ч юугаа ч заалгахгүй яахаа өөрөө мэднэ.
Гэхдээ мөнгө эрх мэдэл мэдээлэл сүлжээг атгасан арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг МАНАН маргаашийн сонгуулийн ч маанийг унших чадалтай. "Босоо" С.Ганбаатарт болсон явдал шиг шөнө дундаас хойш сонгуулийн дүнг яаж ч идлээ гэхэд яг тэр жилийн Ерөнхийлөгчийн сонгууль шиг гурван гол нам тус бүр гуч гуч хувь хүрэхтэй үгүйтэй үүр цайлгаж өглөө болгоно. Энэ нь ахиад л эвслийн засаг нэртэй нэг нэгнээ татаж унагаасан өөр нэгэн дөрвөн жилийн үргэлжлэл болно гэсэн үг.
Харин түүний оронд өнгөрсөн ирээдүйн өс хонзонг огоорч алсыг харж МАН, Ардчилсан Нам гэлтгүй аль түрүүлж Н.Энхбаяртай хадаг сүү зөрүүлж харилцан ойлголцох хамтран ажиллах санамж бичиг зуруулж эвсэл болж эвлэлдэн нэгдэн УИХ-ын 2020 оны сонгуульд орж чадваас ирээдүй тэдний гарт орно. Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө ийнхүү эвлэлдэн нэгдэх нь эх оронч эр цэрэг миний хүсэл төдийгүй нийт Монголын ард түмэн цаашлаад мөнх тэнгэрийн хүсэл.
Ингэснээр Н.Энхбаярын зөв бодлого хэрэгжиж хөндлөн гулд барьсан мянганы авто төмөр замаар хөгжил даган ирж хориннэгдүгээр зуунд хоёрдахь нийслэлээ цогцлоож ард түмэн жаргалын найман хотдоо жаргаж азтай төрсөн Монгол хүмүүн бүр ашигт малтмалаасаа ашиг орлого хүртэж Арабын шейх шиг амьдарч авилга хээл хахууль ядуурлаас үүрд ангижрах боломжтой. Харин нөгөө авилга оффшорт орооцолдож аавын хаалга татах ёстой нөхдүүдийн аз нь шовойж муу хүний заяа завагт гэгчээр эв нэгдлийн ивээл дор тэгсхийгээд тэнсэн харгалзах аваад л өнгөрөх биз ээ.
Гэхдээ цаашдаа хэн нэг нь дангаар ноёрхоод даргын зөөлөн суудал мөрөөдөж байгаа бол ёстой түүн шиг худлаа юм байхгүй шүү!
Дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн өргөл барьцанд нугасгүй дарангуйлагч хаантан боссоо өргөмжилдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол-төрөө өөрөө сонгож огцруулж албан хаагчдынх нь ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч ард түмэн халааснаасаа гаргаж байдгийн хувьд тэднээс гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
зочин · 2020/03/07
Энхбаярыг дэмжихгүй ээ.
Зочин · 2020/03/06
одооны оронцгуудаас ч хол илүүл дээ
зочин · 2020/03/06
Бараг л монголын хаан байхдаа хийж чадаагү байж одоо юу хийж чадахавдээ хөөрхий.
kkkk boli2 · 2020/03/06
odoo zugeer ur achaa haraad gavyandaa garsan in deer hiivel hiih erh medel tsag hugatsaa bailaa hiigee odoo hiine gevel hudal shtee
зочин · 2020/03/06
Энэ Энхбаяр гуай одоо болноо. Цаашид энэ хүнээё шинэ юм юу ч гарахгүй сэтгэх ч чадвар нь хөгшидсөн. Одоо болсон төрийн ажил хийж байхдаа идэж уухаа биш ажлаа олигтойхон хийх нь часан юм бэ. чадаагүй биз дээ. Зүгээр л эмээтэйгээ цайгаа хувааж уугаад ном бичээд тайван амгалан гэртээ байж байсан нь дээр байхөө
Зочин · 2020/03/06
Ав алгын эцэг ногоон тэнхээ одоо болио
Зочин · 2020/03/06
Энхбаяр бол удирдагч бусад нь бол хулгайч луйварчид
Зочин · 2020/03/06
demjij bna.
Зочин · 2020/03/06
МАХН ын мөрийн хөтөлбөрийг маш олон хүн дэмжиж байгаа. Маш сайн мөрийн хөтөлбөр байна лээ. Бусад намууд яагаад дэмжихгүй байгааг ойлгохгүй байна. Ард түмэн ядуу байх нь улс төрчдөд ашигтай л байдаг юм шиг байна.
mongol · 2020/03/06
BITGII GORID NOVSHNUUD
Зочин · 2020/03/06
ЭНХБАЯР ОДОО ХЭРЭГГҮЙ 2000-онд Л ОЛОНХ БОЛЖ ГАРЧ ИРЭЭД ЕС НАМЫН ДАРГА БАЙХДАА ЭНЭ АН- ӨМЧ ХУВЬЧЛАЛ АЛТ ДИЛЕР ГЭХ МЭТ ОЛОН ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ДАРААГҮЙ ӨӨХШҮҮЛЖ ӨӨРӨӨ ИДЭЛЦСЭН ХҮН ШҮҮДЭЭ ТЭГЭЭД ХАМГААЛЖ ҮЛДЭЭСЭН ЭБИ нь ХӨЛИЙГ ГОЗОЛЗУУЛААД ТӨВ АЙМАГ АВЧ ЯВСАН НЬ ТВ ээр ГАРААД БАЙСАН БАЙХАА ИНГЭХЭЭР ЭНЭ ХҮН ХЭН ВЭ ГЭДЭГ НЬ,,,,,,,АЧ ЗЭЭГЭЭ ХАРАХ НЬ ДЭЭР
Зочин · 2020/03/06
Энхбаярын намынхны ярьж байгаа зүйлүүд нэг л бишээ, тэр нэг Эрдэнэжамьян гээд нэг улайрчихсан нөхөр байна, төрд ажил хийж үзээгүй, хийхээрээ хийж байгаа ажлынхаа эсрэг зүйл хийсэн, хар нялхаараа цүнх бариад нам дагаад явчихсан нөхөр, номын цагаан солио гэдэг шиг намын цагаан солиотой болчихсон хүмүүс дүүрэн байна да энэ намд, энэ нэг хөлсний бичээч нь хүртэл эдий балай юм бичихийн, гянт болд шиг болчихсон улс төрч ч гэх шиг
Зочин · 2020/03/06
Яршиг л байна.Энэ албан тушаалын донтон одоо тэтгэврийн хэдэн төгрөгөө аваад гэртээ хэвтэж л байвал бараа
bat · 2020/03/06
Энхбаяр энэ сонгуульд орох эрх бий юу сонгуулийн хуулинд бараг Намбар овогтой Энхбаяр нэртэй хүн дэвшихгүй гэж заалт оруулсан биз дээ