МОСКВА. /TASS/. Италийн эрх баригч эвсэлд багтдаг Ардчилсан намын дарга бөгөөд Лацио мужийн амбан захирагч Никола Зингареттигийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.

 

 

 

“COVID-19”-н халдвар авсан тухай эмч нар надад хэлсэн хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Одоогоор биеийн байдал нь сайн байгаа хэдий ч ойрын хэдэн өдрүүдийг гэртээ өнгөрүүлэх шаардлагатай болсноо тэрбээр мөн мэдэгджээ. 

 

 

 

Өмнө нь Италийн Ломбард мужийн зөвлөлийн бүх гишүүн коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд зөвлөлийн гишүүдийн нэгээс нь коронавирус илэрсэн байна. Үүнээс гадна Италид коронавирусээр халдварласан хүмүүсийн дунд хоёр хотын дарга багтаж байгаа аж.

 

Э.Аянзаяа

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг