ШШГЕГ-аас хүмүүжигчдийг ажлын байраар хангаж цалин олгох, цалингаас нь иргэн аж, ахуй нэгжид учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор ШШГЕГ-ын харьяа зарим салбар нэгжийн эдийн засагчдыг баг болгон ажиллуулж эхэлсэн. Багууд 20 гаруй аж ахуйн нэгжид ШШГБ-ын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажиллах хүчийг нээлттэй танилцуулж, сурталчилсанаар 15 байгууллагаас 745 ажлын байрны санал авсан байна.  Мөн шинээр 5-6 үйлдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэхэд бэлэн болсон байна.

Үүнээс гадна худалдан борлуулж улмаар тэднийг цалинжуулж, иргэд, аж ахуй нэгжид учруулсан гэм хорын төлбөрийг барагдуулах, цалингийн хуримтлалтай болгох зорилготой гар урлалын бүтээгдэхүүн худалдааны цахим хуудас нээгдэх гэнэ. Энэхүү цахим хуудсыг энэ сарын эхээр ашиглалтад оруулах юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа