Холливудын нөлөө бүхий продюсер Харви Вейнштейнд 23 жилийн ял оноолоо
2020/03/12
Холливудын нөлөө бүхий продюсер Харви Вейнштейн хүчин болон бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүхээс 23 жилийн ял сонслоо.
Түүнийг шүүх хурал өчигдөр буюу 2020.03.11-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон бөгөөд Харви Вейнштейн шүүх хуралдаанд ирэхдээ тэргэнцэртэй хүргэгдсэн юм.
63 настай Харви Вейнштейнд таван жилээс бүх насаар нь хорих ял оноох болно гэж хуульчид тайлбарлаж байсан бөл шүүхээс ийнхүү түүнд 23 жил ял оноолоо.
Харви Вейнштейн залуу жүжигчдийг бэлгийн дарамтанд оруулж, хүчирхийлж байсан баримтат нийтлэл гарснаас хойш одоогийн байдлаар 13 эмэгтэй хохирогчийн нэр тодроод байгаа юм.
Орчуулсан А.Баярмаа
Эх сурвалж: BBC.Com
dassh · 2020/03/13
USA uneheer huulia murduuleh umaa Manaih iim hereg garsan bol 2.3 jilees deesh uguhguig haraa bizdee