МХЕГ-ын харъяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн энэ  сарын 02-ний өдрийн 6726-6729 тоот сорилтын дүнгээр БНХАУ-аас импортлогдож буй зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнд "бөгжтэй чихэр", “тэсэрдэг чихэр"-ийг нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр нянгийн бохирдолтой алтлаг стафилококк, бациллус цереус илэрчээ.

Химийн шинжилгээгээр зарим улсад хориглосон болон хүнсэнд хэрэглэхэд зөвшөөрөгдөх хэмжээ шаарддаг, ходоодны хямрал, харшил. арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай ангилалд хамаарах хүнсний нэмэлт будагч бодис /Е-102, Б110, Е-124, Е-129/ илэрсэн байгаа тул гарал үүсэл тодорхойгүй, дагалдах баримт бичиггүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, жижиглэнгээр савласан дээрх нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй, хориглох арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Иймд цаашид Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11, 12, 13 дугаар зүйлд заасны дагуу импортын хүнсэнд тавигдах шаардлагуудыг бүрэн хангуулж, хяналт шалгалтыг чангатгаж ажиллахыг мэдэгдсэн юм.

Х.Даваа