Элс хайрга, дайргад анхаарал хандуулах цаг болжээ
2014/04/03
Нийслэлчүүдийн ундны усны эх болсон Туул гол өнөөдөр хангалттай бохирдож хэцүү байдалд байгаа. Амь тасрах дөхөж байгаа энэ цаг үед эрэг дагуу нь элс, хайрга дайрга олборлож Туул голын насыг богиносгосоор байна. Өөрөөр хэлбэл элс, хайрга дайрга олборлож байгаа нөхдүүд элс, хайрга дайрга олборлож нөхөн сэргээлт хийхийг мартсан эмгэнэлт дүр зураг байна. Байгаль орчний төлөө ажилладаг ТББ-ууд хамтран Туул голын эрэг дагуу элс, хайрганы карьеруудаар явж шалгалт хийсэн байна.
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа элс, хайрганы карьеруудын эзэд нь Хятад, Солонгос улсын иргэд байх бөгөөд элэг нэгтнүүдээс гэвэл ЦЕГ-ын дарга, хошууч генерал Сандаг-Очир, Т.Бадамжунай нарын нэр ч дуулдав. Гадаад, Монгол эзэнтэй байгаад тэд нөхөн сэргээлтийг хийгээгүй бөгөөд үүний улмаас байгаль орчин болон иргэдийн эрүүл мэндэд олон сөрөг нөлөө гарсаар байх болно. Тухайлбал, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүрэгт элс хайрга, дайрга олборлох эрхтэй 56 аж ахуйн нэгж байдаг бөгөөд тэд Туул голын дагуу маш олон хайрганы карьерын цүнхээлүүд үүсгэсэн. Үүнд нь загас үй олноороо бүтэж үхсэн мэдээлэл үе үе гардаг. Зарим тохиолдолд ухсан нүхэнд нь мал унаж үхсэн байх бөгөөд гаргаагүй удсанаас өмхийрч муудах нь ч бий.
Тэгвэл өнөөдөр манай улсад 1м3 элс 6600-10000, хайрга 10000 төгрөгийн ханштай байна Үүн дээр тээврийн хөлс нэмэгдэж 25 000-28000 төгрөг болно. Элс хайрга үнэгүй шахуу, эргээд нөхөн сэргээх боломжийг боомилж байгаа гэсэн үг юм.
Байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд өчигдөр Богд ар хороололд барьсан хятад эзэнтэй карьерт очиход эзэн, ажилчид нь бус манаач л байв. Тэдний амнаас ганц унах үг нь “мэдэхгүй”.
Монголчууд бид өөрсдөө ингэж гадаадынхны гар хөл болж, байгаль орчнөө сүйтгэж, хүнийхээ эрүүл мэндээр наадах ёсгүй л баймаар...
МХЕГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхаан татвар төлөгч бидний мөнгөөр цалинжиж байгаа юм бол ажлаа олигтой хийх ёстой юм биш үү. Бодит байдлыг дараах гэрэл зургаас үзээд ажлаа хийж чадахгүй бол гай болохгүй зай болоод өгнө биз.
А.Баярмаа
Зочин · 2014/04/09
anhnaasaa zuv zohion baiguulalttai juramtai des daraatai emh tsegtstei baisan bol yu gej durtai hen neg ni end tend gazar uhaad amar hyalbaraar amidarchih geed unegyi yum haana bna uhaad yavahgyi l baihgyi yu. turiin bodlogo alga. chanartai baishin zam barya gevel els hairga uuliin dairga oruul j l taar****d...
Зочин · 2014/04/04
Зарим нэг ашиг сонирхолтой хүмүүсийн захиалгаар юм бичдэг хүмүүс энэ салбарыг сайн судалж,нийгэмд нэг талаас бус сайнтай ******тай нь харуулвал зүгээр санагдлаа
Зочин · 2014/04/04
Els hairganii une nemegdvel bairtai , utaagui , horsnii bohirdolgui Ulaanbaatart amidrah husel hoos bolon zamharah ym shig sanagdaj b.na
Зочин · 2014/04/04
Ene Bayrmaa gej niitlel bichsen hun mergejliin hun l lav bish bololtoidog oo!
Зочин · 2014/04/04
tbb - uudiin ner hundiig hen negen huviin ashig sonirholoor heterhii tuilshiruulj niigemd buruu ta**** medeelel tugeej baigaa heseg prazituud l unagaaj baigaa.
Зочин · 2014/04/04
Els hairga olborlogch aj ahuin negjuudiin 90%garui ni MONGOLcompani baidag ni baharhal . harin dairga olborlodog hytad , solongos compani ned bii . Edgeer gadaadiin etgeeduudiin zahialgaar undesniihee compani uudaa muulj .het neg taliig barij niitlel bichej b.gaa ni ys zuigui uneheer muuhai ene bol gomdol
Зочин · 2014/04/04
ardchilsan namiin hiij bui buteen baiguulaltiig uzeed bagtarch uhehgej bui hen negnii zahialga ymshig sanagdchihlaa
Зочин · 2014/04/04
Toriin bus baiguullaga nertei zarim neg nohod ard tumnii ner barij ajil hiih gesen hund daramt , niigemd buruu ta**** medeelel tsatsaj tarhi ugaaj bugdiig haraar budah hereggui l baihgui yu daa!
Зочин · 2014/04/04
nuhun sergeelt hiideg kompaniudiin zurgiig oruulaarai
Зочин · 2014/04/04
amidraldaa gants hyrz barij yzeegyi garuud muruuruu ajlaa hiij bgaa hymyys ruu bitgii dairaarai hiideg hymyys ni hiideg yum shyy
Зочин · 2014/04/04
ардчилсан намынхан шинээр яам байгуулж улс эх орныхоо төлөө хэрэгтэй бүгдийг хийнэ гэж амалсан амлалт нь худлаа л байгаа байхгүй юу.2016 онд энэ бүгдийг ард түмэнд сайн сануулж баримттай нь үзүүлэх хэрэгтэй шүү Сэтгүүлч ээ???