Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдаж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралд оролцох боломж олгосонд баярлалаа. АНУ-ын Засгийн газраас олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан  COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын тусламж өгч байгааг би энд зарлаж байна.
АНУ-аас үзүүлж буй энэхүү тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн, ариун цэврийн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна.
COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоо төдийгүй дэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд өргөн хэмжээний нөөц бололцоог дайчлан ажиллаж байгаа. Хилийн чанд дахь АНУ-ын иргдэд мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг нь хангахын сацуу эх орноо хамгаалж, бэлэн байхын тулд дэлхий дахины аюулгүй байдлыг бүрдүүлэхийн төлөө АНУ тууштай байх болно.

Монгол Улсын засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна. Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, баяр хүргэмээр байна. Бид зангидсан гар шиг эвлэлдэн нэгдэж  COVID-19-тэй нэгдэх ёстой. АНУ, Монгол улсын стратегийн түнш гэдгээрээ бахархдаг бөгөөд өнөөдрийн энэ тусламж бол бидний тууштай хамтын ажиллагааны илэрэл юм" гэдгийг хэллээ.