О.Магнай: Төсвөө тодотгож, иргэн бүрт 1 сая 242 мянган төгрөгийг өгөх ёстой
2020/03/25
Иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардах бичиг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа тухай АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр мэдэгдлээ.
Шинэ коронавирусний цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг хямарч байгаа бодиттой нөхцөл байдал үүссэнийг шаардах бичигт дурджээ. Манай улсын хувьд нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл хөл хорио тогтоосон нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг уналтад оруулж, эдийн засаг хумигдлаа гэв.
Тэрбээр, Корона вирусийн хөл хориотой холбоотойгоор олон улс оронд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж эхэллээ. АНУ-ын эдийн засаг 15 хувиар уналаа. Бүх индекс унаж байна. МҮХАҮТ-ын мэдэгдсэнээр арга хэмжээ авахгүй бол удахгүй 260 мянган ажлын байр үгүй болно гэж байна. Олон улсын туршлагаас харахад олон улс оронд иргэддээ бэлэн мөнгө өгч, зах зээл рүүгээ хийж байна. Монгол улсын Засгийн газар ч энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж, төсвөө тодотгож, иргэн бүрт 1 сая 242 мянган төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан өгөх ёстой. АНУ иргэн бүртээ мянган ам.доллар өгнө гэдгээ мэдэгдсэн. Их Братины засгийн газар ажил хийж байгаа хүмүүсийнхээ цалингийн 80 хувийг дааж байгаа. Харин манай улсын эдийн засаг бүх салбартаа унахад бэлэн боллоо. Дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Ерөнхий сайд хариу өгнө байх гэж найдаж сууна. 2020 оны төсөвт зам засах маш их мөнгө төсөвлөсөн. Энэ мөнгөө иргэддээ өгөх ёстой.
Энэ бол популизм биш. Энэ бол онцгой нөхцөл байдалд зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Энэ байдлаараа цаашаа явбал манай улсын эдийн засаг тэг зогсолт хийнэ. Үүнээс урьдчилан сэргийлэхэд мөнгө эдийн засаг руугаа иргэдээрээ дамжуулж хийх гарц. Энэ чигээрээ дахин арав хоноход энэ улсын эдийн засаг сүйрэх нь. Domino effect гэж ярьдаг. Бэлэн мөнгө тараах арга хэмжээ авахгүй бол Монгол улсын эдийн засаг унаж, сэргээх гэж багадаа 4-5 жил алдах болно" гэлээ.
Зочин · 2020/03/29
Энгэж төсвийнхөө талыг тараачаад цааш нь бид яаж амьдрах юм бол
Zojin · 2020/03/29
Huts oligui amitan
Иргэн · 2020/03/27
Сонгууль дөхөөд Магнай мэт хүмүүсийн сэтгэцийн өвчин сэдэрчээ
?! · 2020/03/26
Магнай зогс, чи одоо болно доо. Хэзийдээ ийм их мөнгө ИДЭЭД амжчихав даа?
зочин · 2020/03/26
хүн бүрт 1242000 төгрөг өгөх ёстойг ямар тооцоо судалгаан дээрээс гаргаад хэлээд байгаа юм вэ. үндэслэл нь юу юм .........
Зочин · 2020/03/26
dash · 2020/03/26
Harin mash zuv zuitee um yriad baihad erhem BO Huthdaggui haltar 2 medehgui um Meddegguigee meddeggui humuus hamgiin ayltai Ardchilsan nam heregjuulheer zutgeeeree
Bo · 2020/03/25
Энэ нугсан хошуут хаагуу тэнэж яаваад гараад ирэв. Сонгуул дөхөөр өвчинөн сэдэрсэн юм байлгүй. Хуцдаг халтраа чиний солиоорхийг сонсох хүн байгаа бол уу.
зочин · 2020/03/25
Яасан "Хуцдаг халтарын нимгэн цавь" бэ