СӨХ-д хяналт тавих байгууллага алга, орцонд ус алджээ
2014/04/03
Хан-Уул дүүрэгийн III хорооны 29-р байранд орцны галын аюулгүй хамгаалалтын хоёр шугам хагарч их хэмжээний хүйтэн ус алдсан талаар эх сурвалж мэдээллээ. Уг байрыг “Хийморь 19” СӨХ хариуцдаг бөгөөд тэд аюулгүй хамгаалалтын шугамыг нь зориулалтын бус аргаар хэрэглэснээс болж даралттай усанд блон нь хагарч 11 болон 12 давхарт хүчтэй ус асгарч, айлууд руу ус нэвтэрчээ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг СӨХ-д өнөөдрийн байдлаар хяналт тавих байгууллага байдаггүй нь иргэдээс төлсөн мөнгө хэнд, хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна. Ийн ус алдахад хариуцах тодорхой эзэн бас л алга.