Шинэ коронавирусын /COVID-19/ халдвар дэлхийн 201 оронд өвчлөл бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан 465 915 тохиолдлоос 21 031  нас баралт бүртгэгдээд  байна. Үүнээс эхний 100 000  тохиолдол бүртгэгдэхэд хоёр сарын хугацаа орсон бол сүүлийн хоёр хоногт халдварын батлагдсан тоо зуун мянгаар нэмэгдээд байна.

Өнгөрсөн 24 цагийн дотор  Ангела аралд өвчин  шинээр бүртгэгдсэн байна.

Шинэ коронавирусын /COVID-19/ халдварын хоёр дахь давлагаанд идэр насны 10-45 насныхан өртөж байна.

·         БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол 400 гаруй бүртгэгдсэн тул өнөөдрөөс бүх нислэгээ цуцлав.

·         АНУ-д өвчлөл эрчтэй тархаж 24 цагийн дотор халдварын тоогоор БНХАУ болон Итали улсаас давсан байна. Халдварын голомт болоод буй Нью-Йорк хотод нөхцөл байдал хүнд хэвээр байгаа. Иймээс тус хотын эмнэлгийн орны тоог 20 000-34 000 болгож нэмэгдүүлсэн байна.  

·         Итали улсад шинээр 6000 гаруй өвчлөл, 700 гаруй нас баралт бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор цогцос хадгалах газар болон чандарлах газрын ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс тус улсын спорт цогцолборыг цогцос хадгалах зориулалтаар ашиглах болсон байна.

·         Таиландад 100 гаруй нэмж өвчилсөн бөгөөд нийт халдварын тоо 1000 давсан. Үүнтэй холбоотойгоор 2020.04.30-ны өдөр хүртэл улсын хэмжээнд онц байдал зарласан ч хөл хорио тогтоогоогүй байна.

·         Япон улс өнөөдрөөс эхлэн европын 21 улс болон Иранаас ирэх зорчигчдыг нэвтрүүлэхгүй байхаар болсон. Нийслэлд Токио хотноо халдварын  40 тохиолдол бүртгэгджээ

·         Өмнөд Африкт халдварын тоо огцом өсч 900 давсан. Үүнтэй холбоотойгоор 21 хоног гэрээсээ гарахгүй байх хөл хорио тогтоожээ.