Сайн байцгаана уу? Би нѳхѳртэйгээ, охин дүүтэйгээ хамт хотод амьдардаг. Нѳхѳр маань эхээс 5-уулаа. Аав, ээж 2 нь хѳдѳѳ амьдардаг. Дүү маань орой ээлжинд ажилтай учраас гэртээ бараг л хоноддоггүй юм.
Саяхан нѳхѳр бид 2 хѳдѳѳ хадмындаа ямаа самнахаар ирсэн юм. Бид 2-ыг гэрт нь очсонтой зэрэгцээт хадам аав хот руу явах ажил гарлаа гээд манай гэрийн түлхүүрийг аваад явсан. Дүү маань ѳглѳѳ ажлаасаа буугаад гэртээ иртэл хадам аав маань манай гэрт нэг хүүхэнтэй хамт унтаж байхыг нь харсан байна.

Би одоо яах хэрэгтэй вэ? Энэ талаар нѳхѳртѳѳ хэлэх хэрэгтэй юу? Хадам аавынхаа энэ явдалыг сонсоноос хойш нѳхрийгээ харахаар аав шигээ юм хийх вий дээ гээд айгаад байна.