Сайн байцгаана уу нэг тулгамдсан асуудалд зөвөлгөө авахаар холбогдлоо.
25 настай ганц хүүтэй гэр бүл байгаа юмаа. Бид 2ийн харилцаа асуудал бага байдаг. Би жоохон ааштай л даа тэгээд түүнээс болж хааяа хааяа муудалцдаг.

Саяхан нэг муудалцлаа манай хүн ер нь их дотогшоо гэтэл надтай бараг л анх удаа сэтгэлээсээ ярьлаа.Казак хүн бөгөөд гэр бүлээсээ зөрөн байж надтай суусан. Гэтэл тэр үед гэр бүлийнхээ өмнө буруутай санагддаг казак хүнтэй суух ёстой байсан(удам залгах бага хүү) миний л буруу аав минь насаараа шаналж явна надаас болоод гэж их л гуниглаж хэллээ.

Бас надаас салах тухай ч бодож байсан гэсэн. Яавал надаас салах уу гэсэн чинь Миний гэр бүлийг үл ойшоовол сална. Ааш чинь хэт тэвчээр алдуулвал сална гэж шууд хэллээ чин сэтгэлээсээ хайртай хүн ийм зүйл ярих уу?
Бас бид гадаадад байдаг сурдаг юм нөхрөө би дасгал хий хичээлээ хий гэж олон ч хэлдэг миний үгэнд ордоггүй шөнө маш их утсаа оролдоно боль, унт гэхээр миний ядаргаатай занг л ярих юм.

Саяхан ах эгчтэйгээ чаталсан байсныг сэмхэн уншсан юм дасгал хийж биеэ хөгжүүлээрэй хэлээ сайн сурж хичээлээ хий гэхэд тэгнээ солиоруулна гэсэн байсан гэтэл өнөөдрөөс хичээлээ хийгээд дасгал хийгээд сүйд. Үнэхээр надад хайргүй хүүхдээсээ салж чадахгүй болохоор л хамт байгаа юм шиг санагдах боллоо хайртай гэж хэлдэг ч худлаа санагдаад байна. Хайртай хүндээ ааш чинь ихэдвэл сална гэр бүлийг минь хүндэлхгүй бол сална гэж хэлж болох уу Хайр ийм амархан салах тийм хямдхан гэж үү?

гэр бүлийхэн нь надад дүргүй. Ийм л асуудал болсон юм та бүхэн минь зөвлөөрөй баярлалаа