Тэтгэврийн ахмадуудын анхааралд
2020/03/31
Сар бүрийн эхэнд ахмадуудын өндөр настны тэтгэврийн мөнгөн санхүүжилт банк руу шилждэг. Коронавирусний халдварын энэ үед ахмадуудыг заавал өөрийн биеэр банкинд очиж тэтгэврээ авахгүйгээр өөрийн нэр дээрх банкны картаар авахыг зөвлөж байна.
Энэ нь ахмадуудын эрүүл мэндийг хамгаалах, улмаар нэг дор олон хүн цуглахыг нэгэнт хориглосон тул энэ журмыг дагаж мөрдөхийг холбогдох байгууллагууд зөвлөж байна.
ахмад настан · 2020/03/31
Би ноднин тэтгэврийн крт нээлгэсэн. Амар юм байна лээ. Банкинд оочерлож, дугаарлахгүй. харин төрийн банк мессеж илгээхдээ мессеж бүрээсээ 50 төгрөг авдаг нь хэцүү юм байна лээ. түүнийг хөнгөлж болдоггүй юм байхдаа. Эсвэл ATM-с тэгэврээ нэг удаа уншуулаад нэг мөсөн авчих нь дээр байх аа.