Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг татан буулгалаа
2014/04/04
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг татан буулгахаар болжээ. Улмаар тус газрын бүтэц, орон тоо үндсэн болон эргэлтийн хөрөнгө, төсвийн хамт Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд шилжүүлэхээр болсон байна.