Коронавирусын  халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монгол улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас  300 000 ам.долларын зээл авахаар болж байгаа ажээ.

Засгийн газрын зүгээс зохих эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авахад улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилсан хэдий  ч COVID-19-ын цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, өндөр эрсдэлтэй бүлэгт хүргэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэх гадны нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа аж.

Тиймээс Азийн хөгжлийн банк /АХБ/-ны 300 сая  ам.долларын  хүртэлх хөнгөлөлттэй болон  энгийн эх үүсвэрийн  зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. АХБ-ны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн  төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь нэг хувь байх аж.  Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3  жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийг нэмсэнтэй тэнцүү байх аж.