Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэргийг сэргээн шалгаж эхэллээ
2020/04/09
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж буйг УЕПГ-аас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн, 2020 оны нэгдүгээр сарын 20- нд уг хэргийг сэргээн шалгах шийдвэр гаргасан байна.
Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар АТГ-т өнгөрсөн хоногт шилжүүлсэн гэнэ.
Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар УИХ-ын гишүүний эрх мэдлээ хэтрүүлэн, 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон билээ. Б.Гарамгайбаатар нь 2012-2014 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт нөлөөлж, Засгийн газраар өөрт ашигтай шийдвэр гаргуулан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хууль, хяналтынхан үздэг.
Тодруулбал, Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компани нь Архангай аймгийн Тариат сумын Халзанбүргэдэй, Завханы Солонготын даваа чиглэлийн 100 км авто зам барихдаа 22.3 тэрбум төгрөг нэмж авах хууль бус шийдвэр гаргуулсан гэх. Тус компани өмнө нь Хөгжлийн банкнаас 23.1 тэрбум төгрөг авсан байдаг.
2016 оноос шалгаж эхэлсэн эл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2019 оны долдугаар сарын 8-нд хэрэгсэхгүй болгосон юм. Ташрамд дурдахад, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан өөр таван хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард сэргээн шалгаж эхэлжээ.
Зочин · 2020/04/09
АРДЧИЛСАН НАМЫГ АРЧИЖ ХАЯАД АРДЧИЛСАН НАМЫН ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧ НАРЫГ АЛАХЫСАН
Зочин · 2020/04/09
Зочин · 2020/04/09
За хөө сайн шалгаарай. Хахуулаар гарах гэж оролдоно доо.
bat · 2020/04/09
Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо
Зочин · 2020/04/09
ХУУЛЬ ШҮҮХИЙН НӨХДҮҮДЭЭ ЗӨВ ҮНЭНЭЭР НЬ ШАЛГААРАЙ МОНГОЛ УЛСАД ИРГЭД БИДЭНД ХЭРЭГТЭЙ ШҮҮ НААД НӨХДҮҮДИЙНХЭЭ МӨНГӨНД ХУУРТАЖ ӨРГӨСӨН ТАНГАРАГААСАА НЯЦАВ ЗАХИХ ЮМ Л ЭНЭ БНА
Зочин · 2020/04/09
Фортун шоронд галаа тахиждээ
Кккк · 2020/04/09
Бортуунаа гэж балай
бодлын хулгайч · 2020/04/09
УУХАЙ УУХАЙ ТЭГМЭЭР ДЭЭ. УЛС БАЙНА ДАА. ХУУЛЬ НЬ Ч БАЙНА. ЭНЭ 2-С ИХ ЮМ ГАРНА ДАА. ХАМАГ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРРАЖ БАЙГААД ШАЛГА. СОГТУУ АРХИЧИН БАТБАЯР. ГАРАМГАЙ ЛУЙВАРЧИН