Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсээс коронавирус илрээгүй
2020/04/10
Эрүүл мэндийн яамнаас "Ковид - 19" халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө.
Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Монгол Улсад коронавирус өвчний халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д халдвар авсан 12 иргэнийг эмчилж байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож коронавирусийн шинжилгээний хариуг зарлалаа.
Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 121 хүнд шинжилгэ э хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 83 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна"
Зочин · 2020/04/10
Сайн ажиллаж байгаа ХӨСҮТ-н ажилтнуудад ажлын амжилт хүсье!!!