Сургалтын төвүүдийг өнөөдрөөс нээхээр боллоо
2020/05/06
Өнөөдөр өглөө буюу тавдугаар сарын 6-нд Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагаас эхэлсэн юм. Тус хурлаар 12 асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүний нэг болох сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталжээ.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр болсон байна. Зөвлөмжийн дагуу сургалтын төвүүд 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.
Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгажээ.
Засгийн газрын гаргасан тогтоолын дагуу нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.