"Залуу хүн”-ий дараагийн лекцийг хэн унших вэ?
2014/04/07
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекц оюутан, залуусын сонирхлыг татаж байгаа хамгийн эрэлттэй лекц болоод байна. Учир нь 7 хоног бүрийн баасан гарагийн 17:37 цагаас болдог. Уг лекцэнд салбар салбарын төлөөлөл болсон, чадварлаг залуучууд сонирхолтой лекц уншиж, лекцийг сонсохыг хүссэн залуус МЗХ-ны залуус танхимыг дүүргэж, багтахгүй гадна нь үлдэх тохиолдол ч гарч байгаа юм.
Өмнөх дугаарын зочдыг залуус андахгүй мэдэж байгаа тэгвэл өнөөдөр 7 дахь зочиноо урьсан байна. Энэ удаагийн зочноор "Вагнер ази автомотив" ХХК гүйцэтгэх захирал Ч. Мэргэн уригдлаа. Тэрбээр "Байгууллагад ажиллах, хувиараа ажиллахын ялгаа" сэдвээр энэ 4-р сарын 11-ний 17:37 цагаас сонирхолтой яриа өрнүүлэх юм байна. “Залуу хүн” цуврал лекц 10-н дугаар явагдаж, удахгүй өндөрлөх учраас залуусаа идэвхитэй оролцоорой
Зочин · 2014/04/11
umnuh lektsuudiig negtgen dvd bolgon borluulj boldoggui umuu