Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 7-нд болж хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгах хэрэгцээ шаардлага байсаар байгаа юм.

Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ нь Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг аж.  2014 оны 73 дугаар тогтоолоор энэ онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталжээ. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг  54 байхаар тогтоосон гэж мэдээллээ.

Х.Даваа