2020.05.20-ны өдрийн 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газар /сумын төвөөс баруун урагш 12км/ асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай.эмэгтэй Ц, 6 настай.эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын 3 хүн амь нас хохирсон хэргийг  тус тус шалгаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна