"ЗУРА" кино хуульчдыг бухимдуулав
2020/05/22
“Фантастик продакшн” дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны киногоо өнгөрсөн амралтын өдрөөр онлайнаар нээлтээ хийж, бүх IPTV-н кино сангууд ороод байгаа билээ
Нээлтээ хийгээд хэдийнэ долоо хүрэхгүй хоног болж байгаа ч тус кино үйл явдал үзэгч олны дунд мэтгэлцээний нэг сэдэв болоод байгаа аж.
Улс төр болоод нийгмийн амьдралд тулгарч буй авилга, албан тушаалын наймаа зэргийг уран сайхны аргаар харуулсан уг кино ирэх сард болох гэж буй УИХ-ын сонгуультай зэрэгцэн гарсан болоод ч тэрүү зарим хүмүүст уг киноны үйл явдал ихээхэн сонирхолтой байгаа аж.
Ялангуяа хуульчид энэ бүтээлд ихээхэн дургүйцэнгүй хүлээж авч байгаа бол бусад үзэгч нь сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид сайн үзэх хэрэгтэй гэх нэг нь ч байлаа. Хуулийн байгууллагын үйл ажиллагааг хэтэрхий фантази хийж харуулсан гэж зарим нэг хуульч үзэл бодлоо илэрхийлээд авчээ.
Ямартаа ч уран сайхны аргаар одоогийн нөхцөл байдлыг харуулж өөрсдийн нийгмээ сайн сайхнаар гэрэл гэгээ дутагдаж байгааг харуулсан энэ киног үзэгч та өөр өөрсдийн л дүгнэлтээ өгөх нь зөв.
Үзэгчдийн дунд аль аль талын мэтгэлцээнийг үүсгээд буй ЗУРА кино нь Skymedia, Univision, DDish кино сангуудад орсноос гадна гадаадад буй монголчууд та бүхэн Looktv, Skygo зэрэг аппликэйшнээр мөн үзэх боломжтой билээ.
Тус киноны талаар үзэгчид ямар сэтгэгдэлтэй байгааг та бүхэндээ хүргэж байна
хүннү · 2020/05/23
“Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй ,Үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг шиг юм болж. Ямар нэг сэжүүр байгаа учираас л кинонд туссан байх. Хуулийн байгууллагад сайн ажилтай төрийн ноён нуруу, болсон авах гээхийн ухаанаар ханддаг олон мянган хуулчид байгаа. Гэтэл тэдэн дунд бусдын гар хөл болж тэдний харцаар хөдөлж баыж албан тушаал ахисан түүгээрээ далимдуулж хуулиа “гууль” болгогсод олон байна. Энэ кино тэднийг харуулсан. Үүнд дургүйцэх юм байхгүй, та нарын байгаа байдал л энэ. Өөрийнхөө “ярыг” эмчилж чадахгүй байж, хүний “ярыг” эмчилж чадах уу? Монголын хуульчид мөнгөтэй хүний “салтаанаас” хол л байчих тэгвэл асуудалгүй. Жинхэн “шодрого” ёс тогтоно.
Хуульчид юундаа дургүйцдэг юм · 2020/05/22
Эд юундаа дургүй байгаа юм бол. Үнэнийг хэллээ гэж үү?
irgen · 2020/05/22
Ene chini huuli shuuh hural bish, kino shuu de. Huulichid uurlah hereggui. Ta nariin bga tsaraig uran saihnii argaar haruulj bga hereg.
Хуульч тэр тусмаа шүүгч · 2020/05/22
Хуульч тэр тусмаа шүүгч нар дургүй байгаа бол үнэн бөгөөд сайн кино байна
Хуульчид, тэр тусмаа шүүгчид · 2020/05/22
Хуульчид, тэр тусмаа шүүгчид дургүй байгаа бол үнэн бөгөөд сайн кино байна.
го фү линь · 2020/05/22
МАН-ын дарга нар хуульчдын өрөөнд дайрч ороод ажлынх нь ширээн дээр хошногодож хүчинддэг явдлыг гаргаж өгөх хэрэгтэй.