“Эврика” дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна
2014/04/09
Монголын Залуучуудын Холбооноос 21 дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаанууд ар араасаа цувран үргэжилж шилдгүүдээ тодруулсаар байгаа юм.
Энэ сарын 7-ны өдөр “Эдийн засаг, бизнесийн салбар”-ын хуралдаанаар эхэлсэн бол “Техник технологи, мэдээллийн технологи” 4-р сарын 8-нд, “Нийгмийн ухааны салбар”, “Хууль эрх зүй” 4-р сарын 9-нд болсон юм. Тэгвэл өнөөдөр “Газар зүй геологи, экологи хөдөө аж ахуй”-н салбар хуралдаан боллоо. Шүүгчдээр доктор С.Хадбаатар МУБИС-ийн багш, О.Энх-Орших МЗХ-ны, Шинжлэх ухаан, технологийн хорооны тэргүүлэгч, ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, Л.Эрдэнэбаяр МЗХ-ны Шинжлэх ухаан, технологийн хорооны дарга, ҮХХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Мөнхцэцэг ШУТИС-ийн багш нар шүүсэн юм.
Маргааш буюу 4-р сарын 11-нд Байгалийн ухаан /физик, математик, хими/, анагаах ухаан салбар хуралдаан болох юм байна. 4-р сарын 16-ны өдөр Төрийн ордны Их танхимд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж салбар бүрийн шилдэг багш, оюутан болон шилдгийн шилдгүүдээ шалгаруулна.