Үндсэн хуулийн Цэцийн гишүүн  Д.Сугарын хүү  С.Цог нарын 12 хүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, энэ хэргийг давтан үйлдсэн хэрэгт холбогдсон.

Эл хэргийн Давж заалдах шүүх хурал болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.  Тиймээс С.Цог нарын хүмүүсийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард дахин болох байсан ч нэг өмгөөлөгч нь шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэж хүссэн учир энэ сарын 9-нийг хүртэл хойшилсон юм.

Энэ сарын 9-ны өдөр эхэлсэн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж С.Цог нарын 12 хүнд холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхээс С.Цогтыг хоёр жилийн ялаар шийтгэжээ.

Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхэд голлон оролцсон гэх этгээдүүдэд 3,5 жилийн хорих ял оноосон. Улсын яллагчийн зүгээс С.Цог, Б.Энхтайван, Э.Золбадрал нарт 12 жилийн хорих ял төлөвлөсөн байсан ч шүүхээс хоёр жилийн хорих ял оноолоо.

Х.Даваа