Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэн, хальтиргаа гулгааг арилгаж, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг.

Энэ үүргийн биелэлтийг ханган хяналт тавьж ажиллах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  дүүргүүдэд өгчээ. Дүүргүүд ч хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж, бүх нийтийн цэвэрлэгээ хийж эхэлсэн байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Чингисийн талбайг угааж, зүлэг тарих газруудыг чийгшүүлж эхэлсэн бол  Баянзүрх дүүргээс эхлэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээ нарийн хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ хийлгэх юм.

Х.Даваа